АНУ-ын зарим их сургууль цар тахлын үед сургалтын төлбөрөө 10-30 хувь бууруулжээ
АНУ-ын зарим коллеж болон их сургуулиуд цар тахалтай холбоотойгоор сургалтын төлбөрөө 10-30 хувиар бууруулжээ.
Түүнчлэн сургуулиудын зүгээс оюутнуудын сургалтын төлбөрийг царцаах, зарим нэмэлт төлбөрөөс чөлөөлөх арга хэмжээг авч буй аж.
Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалаад зарим сургууль оюутнууддаа танхимаар хичээллэх эсвэл, цахим хичээллээ үргэлжлүүлэн сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэх хоёр сонголтыг олгожээ.
Тус коллежид цахимаар хичээлээ үзэхийг сонгосон оюутнууд 10 хувийн сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэх аж.
Жишээлбэл, АНУ-ын Пеннсильвани мужийн “Лафайетт” коллеж оюутнууддаа дээрх боломжийг олгож, "Танхимаар хичээллэж, оюутны хотхондоо ирэх хүсэлтэй суралцагчдад бидний үүд хаалга нээлттэй. Харин гэрээсээ цахимаар суралцах эсэх нь та бүхний сонголт" хэмээн бичжээ.
Тус коллежид цахимаар хичээлээ үзэхийг сонгосон оюутнууд 10 хувийн сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэх аж.
ЗАРИМ СУРГУУЛЬ НИЙТ ОЮУТНУУДАА СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН ХӨНГӨЛӨЛТӨД ХАМРУУЛСАН БОЛ ЗАРИМ НЬ ТОДОРХОЙ БҮЛГИЙН ОЮУТНУУДЫГ Л СОНГОЖЭЭ
Харин “Жонс Хопкинс” зэрэг их сургуулиудын тухайд 2020 оны намар оюутнуудын сургалтын төлбөрийг 10 хувиар хөнгөлж байсан. Тэгвэл 2021 онд энэ хөнгөлөлтийн сунгахгүй тухайгаа мэдэгджээ. Тус сургуулийн вэбсайт дээр “2020 оны намрын элсэлтийн сургалтын төлбөрийг 10 хувиар бууруулсан нь нэг удаагийн дэмжлэг байсан. 2021 оны хаврын семестрийн сургалтын төлбөр хуучнаараа байна” хэмээн бичжээ.
2020 оны эхээр алсын зайн сургалтад шилжсэнээр зарим гэр бүл, оюутнуудын зүгээс цахим сургалтад сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлж, өргөдөл бичин цахим сургалтын төлбөрт хөнгөлөлт үзүүлэхийг хүссэн байна.
Цар тахлын нөлөөгөөр санхүүгийн хүнд байдалд орсон оюутнуудыг тусгайлан хөнгөлөлтөд хамруулжээ.
Гэхдээ ихэнх коллежууд төсвийн алдагдалд орсон учраас сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлэхгүй байхаар шийджээ. Түүнчлэн танхимын болон цахим сургалт нь хоёулаа академик стандартад нийцсэн, зарим тохиолдолд цахим хичээл нь илүү үр дүнтэй байдаг гэж үзсэн байна.
Зарим сургууль нийт оюутнуудаа сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд хамруулсан бол зарим нь тодорхой бүлгийн оюутнуудыг л сонгожээ. Түүнчлэн цар тахлын нөлөөгөөр санхүүгийн хүнд байдалд орсон оюутнуудыг тусгайлан хөнгөлөлтөд хамруулсан аж.
Та бүхэнд 2021 оны хаврын сургалтын төлбөрөө хөнгөлсөн зарим сургуулиудыг танилцуулж байна.
- American University, 10%
- George Washington University, 10%
- Georgetown University, 10%
- Lafayette College, 10%
- National University, 25%
- Princeton University, 10%
- Rowan University, 10%
- Spelman College, 10%
- Thomas University, 30%
- University of Illinois, 25%
- West Chester University of Pennsylvania, 11% to 22%
- Williams College, 15%
Эх сурвалж: usnews
gogo.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ