Ичиножо, Тэрүнофүжи нар анхны даваагаа авав
Шинэ оны анхны башё Токио хотын "Рёогокү Кокугикан" ордонд эхэллээ. Макүүчи буюу дээд зиндаанд манай найман бөх байгаагаас тав нь барилдаж байна. Зүүн жигүүрийн маэгаширагийн 12 дахь бөх Ичиножо А.Ичинноров маэгашира Тэрүцуёошиг котэнагэгээр, мөн жигүүрийн сэкивакэ Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ маэгашира Котошёохог ошитаошигоор ялж, тэмцээнээ амжилттай эхлүүлэв. Харин зүүн жигүүрийн маэгаширагийн 14 дэх бөх Хоошёорюү С.Бямбасүрэн Ютакаямад, барууны найм дахь бөх Кирибаяма Б.Лхагвасүрэн Токүшёорюүд, дөрөв дэх бөх Тамаваши Б.Мөнх-Оргил гүрж Точиношинд унажээ.
Ёкозүна цол горилж буй озэки Такакэйшёо комүсүби Митакэумид, озэки Асанояма маэгашира Дайэйшёод ялагдсан бол озэки Шёодай маэгашира Хокутофүжиг ялсан аж.
Өнөөдөр Хоошёорюү, Ичиножо хоёр таарч, Кирибаяма маэгашира Миёгирюүтэй, Тамаваши маэгашира Эндотой, Тэрүнофүжи маэгашира Ооношёотой барилдана.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ