Шинэ оны эхний башёд хоёр ёкозүна барилдахгүй
Мэргэжлийн сумогийн шинэ оны анхны тэмцээн Хацү башё Токио хотын "Рёогокү Кокугикан" ордонд өнөөдөр эхэлнэ. 69 дэх ёкозүна Хакүхо коронавирусийн халдвар авснаар тэмцээнийг өнжих болсон бол 71 дэх ёкозүна Какурюү мөн барилдахгүй нь. Тэрээр энэ шийдвэрээ Мичинокү багшдаа гурав хоногийн өмнө утсаар мэдэгдсэн ба нуруу нь гүйцэд илааршаагүй байгаа аж. 35 настай ёкозүна маань өнгөрсөн оны Нагоя башёгийн эхний өдөр Эндод ялагдсанаас хойш дохё дээр гараагүй юм. Эзэн хааны цомыг зургаантаа гардсан тэр тусгай шагналыг есөн удаа хүртэж, мэргэжлийн сумод 785 давж, 497 унан, 207 өнжөөд буй. Дээд зиндаанд 645:394:207.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ