Америк хөвгүүд тав дахиа түрүүлэв

                                    Канадын Эдмонтон хотноо болсон хоккейн 20 хүртэлх насныхны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн америк хөвгүүдийн ялалтаар өндөрлөв. Тэд шигшээ тоглолтод талбайн эздийг 2:0-ээр хожсон ба А.Тюркотт 13, Те Зеграс 21 дэх минутад шайб оруулсан байна. Энэ нь америкчуудын тав дахь түрүү бөгөөд тэд 2004, 2010, 2013, 2017 онд аваргалсан аж. Энэ хоёр баг өмнө нь уг тэмцээний алтан медалийн төлөө дөрвөнтөө өрсөлдөж, 1997 онд Канад, 2004, 2010, 2017 онд АНУ хожжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ