Европын орнууд цар тахалтай хэрхэн ТЭМЦЭЖ байна вэ?

Коронавирусийн эсрэг Европын орнууд ямар арга хэмжээг авч хэрэгжүүлж буй талаарх мэдээллийг хүргэж байна. Улс орон бүрийн ковид-19-ийн эсрэг авч байгаа хариу арга хэмжээ нь халдварын тархалтаас хамааран харилцан адилгүй байна.

ГЕРМАН

Берлин хотод халдварын тархалт огцом нэмэгдэх хандлага ажигдагдаж байна. Берлин хотод халдварын тархалт огцом нэмэгдэх хандлага ажигдагдаж байна.Германд арванхоёрдугаар сарын 16-наас нэгдүгээр сарын 10-н хүртэл улс даяар хөл хорио тогтоожээ.

Улмаар ресторан, баар, цэнгээний газруудын үйл ажиллагааг зогсоосон. Түүнчлэн зарим худалдааны төв, дэлгүүр, үсчин, сургууль зэрэг аж ахуйн нэгжийг хаагаад буй.

Хоёр өрхөөс дээд тал нь таван хүн нэг дор цугларахыг л зөвшөөрсөн хоригийг тогтоожээ.

ФРАНЦ

Парист баар, цэнгээний газруудыг аравдугаар сарын дунд үеэс эхлэн хаагаад буй.Парист баар, цэнгээний газруудыг аравдугаар сарын дунд үеэс эхлэн хаагаад буй.Тус улс аравдугаар сарын сүүлчээр тогтоосон хөл хориогоо арванхоёрдугаар сарын 15-наас сулруулж эхэлсэн юм. Улмаар иргэд гэрээсээ гараад хаанаас хаа хүрэх гэж буй тухайгаа тайлбарлан, асуумж бөглөх шаардлагагүй болсон байна. Гэсэн хэдий ч баар, ресторан, кино театр, цанын бааз зэрэг газрын үйл ажиллагааг хязгаарласан хэвээр байна.

Цэцэрлэг, сургуулиудыг хаагаагүй ба их, дээд сургуулийн үйл ажиллагааг 2021 оны хоёрдугаар сараас наана танхимаар хичээллүүлэхгүй байхаар төлөвлөжээ.

ГРЕК

Афин хотын гудамжаар нохойгоо салхилуулахдаа ч амны хаалт зүүсэн харагдана.Афин хотын гудамжаар нохойгоо салхилуулахдаа ч амны хаалт зүүсэн харагдана.Хүмүүс гэрээсээ гарахын тулд холбогдох газраас зөвшөөрөл хүсэх шаардлагатай. Тухайлбал гэрээсээ гарах гэж буй иргэн Засгийн газрын тодорхойлж өгсөн дугаар руу мессеж бичиж, гарах шалтгаанаа тайлбарлан, хувийн мэдээллийн хамт илгээх хэрэгтэй аж.

Орон даяар тогтоосон хорио цээрийн дэглэм 22:00-05:00 цагийн хооронд үргэлжилж байна.  Цэцэрлэг, бага, дунд сургууль зэрэг бүх шатны боловсролын байгууллагуудыг хаасан. Улс даяар тогтоосон хөл хориог энэ сарын 7-ныг хүртэл үргэлжлүүлэхээр төлөвлөжээ.

Арванхоёрдугаар сарын 18-наас эхлэн тус улсад ирж буй жуулчдыг тусгаарлах хоногийн тоог 10-аас гурав болгон бууруулжээ. Харин жуулчид коронавирусийн шинжилгээг заавал өгсөн байх шаардлагатай ба сөрөг гарсан хариугаа баталгаа болгон үзүүлэх хэрэгтэй аж.

ИТАЛИ

Нийслэл Ромын хүний хөлд дараатай байдаг газруудаар зочлох хүний тоо багассаар.Нийслэл Ромын хүний хөлд дараатай байдаг газруудаар зочлох хүний тоо багассаар.Итали улс шинэ жилийн баярын үеэр иргэдийг ажилдаа явах, эрүүл мэндийн шалтгаанаас бусад тохиолдолд гэрээс нь гаргахгүй байх арга хэмжээ авчээ.

Түүнчлэн бүх баар, ресторан, ихэнх дэлгүүрүүд, мөн үсчин, гоо сайхны газруудын үйл ажиллагааг зогсоогоод байна. Мөн баярын үеэр нэг айлд 14-өөс дээш насны хоёр хүнийг л хүлээж авах боломжийг олгожээ. 

ИСПАНИ

Барселон хотод эрүүл ахуйн дүрмийг баримтлан зочдод үйлчилж байна.Барселон хотод эрүүл ахуйн дүрмийг баримтлан зочдод үйлчилж байна.Тус улсад арванхоёрдугаар сарын 23-аас нэгдүгээр сарын 6-ны хооронд найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ уулзахаар бүс нутгуудын хооронд зорчих боломжийг нээжээ.

2021 оны тавдугаар сар хүртэл 23:00-06:00 цагийн хооронд зорчихгүй байх хязгаарлалтыг үргэлжлүүлэхээр шийдсэн байна. Хүмүүс зөвхөн ажилдаа явах, эмийн сан орох, бага насны хүүхдүүд болон өндөр настнуудад халамж, туслалцаа үзүүлэх зорилготойгоор гэрээс гарч болно.

Бүс нутгийн захиргаанаас хорио цээрийн хязгаарлалтын хугацааг өөрчлөх боломжтой бөгөөд нөхцөл байдлаасаа шалтгаалан тухайн бүс рүү орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлах эрхтэй аж.

Зургаагаас дээш насны хүн бүр амны хаалт зүүх шаардлагыг тавьжээ. Ялангуяа нийтийн тээврийн хэрэгсэл зэрэг олон нийт цугласан газраар зорчихдоо эрүүл ахуйн дүрмийг чандлан мөрдөхийг чиглэл болгосон байна.

БЕЛЬГИ

Брюссель хотын оршин суугчдад амны хаалт зүүж хэвшихийг анхааруулж байна. Брюссель хотын оршин суугчдад амны хаалт зүүж хэвшихийг анхааруулж байна.Айл өрхүүдийг гэртээ нэг л хүн зочлуулахыг зөвшөөрчээ. Бүх дэлгүүрүүдийг арванхоёрдугаар сарын 1-нд нээсэн. Гэсэн хэдий ч хүмүүсийг ганцаараа хэрэгцээт бараагаа цуглуулахыг уриалж, 30 минутаас дээш хугацааг худалдан авалт хийхэд зарцуулахгүй байхыг шаарджээ.

Үсчин, гоо сайхан гэх мэт хувийн үйлчилгээ үзүүлдэг бизнес эрхлэгчид ба бүх баар, кафе, ресторанууд хаалттай хэвээр байна.

ПОРТУГАЛИ

Португали улсад арванхоёрдугаар сарын 23-н хүртэл онц байдал зарлаад байсан юм.

Зул сарын баяраар хорио цээрийн дүрмийг сулруулж, арванхоёрдугаар сарын 23-26-ны хооронд бүс нутаг хооронд аялахыг зөвшөөрсөн байна.

Зул сарын баярын өдрүүдэд хөл хориог 02:00-05:00 цаг хүртэл үргэлжлүүлсэн ба ресторанууд 01:00 цаг хүртэл ажилласан юм.

Түүнчлэн эрүүл мэндийн болон онцгой нөхцөл байдлаас бусад шалтгаанаар нэгдүгээр сарын 4-ний 05:00 цаг хүртэл муж хооронд зорчихыг хоригложээ.

НИДЕРЛАНД

  Ээлжээ хүлээн дараалан зогсож буй Амстердам хотын оршин суугчид.Ээлжээ хүлээн дараалан зогсож буй Амстердам хотын оршин суугчид.Дэлгүүр, кино театр, үсчин, биеийн тамирын заал, сургуулиудыг хаасан ба айлуудад зөвхөн хоёр зочин хүлээж авахыг зөвшөөрчээ.

Харин шинэ жилийн баярын өдрүүдээр хоригийг зөөлрүүлж 13 наснаас доош хүүхдийг оролцуулахгүйгээр гурван хүн нэг айлд зочилж болно гэж үзсэн байна.

Засгийн газрын зүгээс гуравдугаар сарын дунд хүртэл гадаад руу зайлшгүй шаардлагагүй бол зорчихгүй, аялахгүй байхыг анхааруулжээ.

ЧЕХ

Ресторан, зочид буудал, спортын газруудыг хаасан. Харин дэлгүүрүүд үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байна. Зургаагаас дээш хүн нэг дор цуглахыг хориглосон.

Тус улсын хэмжээнд 23:00-05:00 цагийн хооронд хорио цээрийн дэглэм хэрэгжиж байна.

ДАНИ

Копенгаген хотод амны хаалт зүүн метрогоор зорчиж буй иргэд. Копенгаген хотод амны хаалт зүүн метрогоор зорчиж буй иргэд.Дани улсад арванхоёрдугаар сарын 25-наас нэгдүгээр сарын 3-н хүртэл үндэсний хэмжээнд хөл хорио тогтоосон юм. Супермаркет, эмийн сангаас бусад бүх дэлгүүр, бизнесүүдийн үйл ажиллагааг зогсоогоод байна.

Мөн нэгдүгээр сарын 3-н хүртэл 22:00 цагаас хойш архи, согтууруулах ундаа борлуулахыг хоригложээ.

Хамгийн ихдээ 10 хүн нэг гэрт цугларч болохыг зөвшөөрчээ. Мөн эрх баригчид хоорондын зай барих нь хамгийн чухал гэдгийг сануулсаар байна.

ИРЛАНД

Амны хаалт худалдаалж байна. Дублин хот 2020 онАмны хаалт худалдаалж байна. Дублин хот 2020 онГурваас дээш өрхийн гишүүдийг нэг дор цуглахыг зөвшөөрсөн ба муж хооронд зорчихгүй байх хязгаарлалтыг сулруулжээ.

Зургаан долоо хоногийн турш хаалттай байсан ресторан, кафе, зочид буудал, пабуудыг арванхоёрдугаар сарын эхээр нээсэн байна.

Дэлгүүр, зочид буудал, үсчин, музей, номын сангуудыг ч нээсэн бөгөөд хүмүүс шашны үйл ажиллагаанд ч хамрагдах боломжтой болжээ.

ШВЕД

Стокгольм хотын зоогийн газрууд хоорондын зай барих журмыг хэрэгжүүлж байна. Стокгольм хотын зоогийн газрууд хоорондын зай барих журмыг хэрэгжүүлж байна.Шведийн засгийн газар цар тахал эхэлснээс хойш нийтийн тээврээр зорчихдоо амны хаалт зүүхийг анх удаа зөвлөв.

Ресторан, хоолны газарт дөрвөөс дээш хүн хамт суухыг хориглосон ба оройн 20:00 цагаас хойш архи, согтууруулах ундаа зарахгүй байх хязгаарлалт тогтоожээ.

Мөн иргэдээ олон нийтийн газраар явахгүй байх, галт тэрэг, автобусаар зорчихгүй байхыг зөвлөж байна.

16-аас дээш насны сурагчид цахимаар хичээлээ үзэж буй юм. Харин Стокгольм хотод 13-15 насны хүүхдүүд цахимаар хичээллэж байна. 

Засгийн газрын зүгээс хүн хоорондын зай барих зэрэг халдвараас хамгаалах олон арга хэмжээг зөвлөдөг. Гэхдээ тус улсад дүрэм, журмыг дагаж мөрдөхийг тулгахыг чухалчилдаггүй аж.

Эх сурвалж: BBC

gogo.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ