Улаанбаатар дэлхийн хамгийн хүйтэн 10 хотын нэг
Ойрын өдрүүдэд Монгол орон даяар хүйтэрч, хүйтний эрч чангарч байна. Нийслэл Улаанбаатар хотод шөнөдөө -40 хэм гарч хүйтэрч байгаа билээ. Манай нийслэл хот дэлхийн хамгийн хүйтэн 10 хотын нэг гэж албан ёсоор нэрлэгддэг.
1. Оймякон, ОХУ
Дэлхийн хамгийн хүйтэн хот болох Оймяконд ердөө 500 хүн амьдардаг. Өвөлдөө агаарын температур дунджаар хасах 58 градус орчимд хүрдэг ч зуны улиралд харьцангуй дулаан байдаг.
2.Якутск, ОХУ
Оймякон хотоос холгүй Оросын зүүн хойд хэсэгт орших Якутын нийслэл Якутск хотын 300,000 оршин суугчдын хувьд 11-р сараас 3-р сарын дунд үед хамгийн хүйтэн цаг агаарт амьдардаг. 1-р сард агаарын хэм дунджаар хасах 42 градуст хүрдэг.
3. Харбин, БНХАУ
Хятадын зүүн хойд мужийн Хар мөрөн хотын төв Харбин хотод 9.5 сая гаруй хүн амьдардаг. Жил бүр гурван өдөр үргэлжлэх нүсэр том мөсний баяр зохиогддог. Харбины хамгийн хүйтэн сар нь 1-р сар.
4. Улаанбаатар, Монгол
Манай улс дэлхийн хамгийн хүйтэн нийслэл хотоор нэрлэгддэг. Монголд хамгийн хүйтэн болсон нь 1976 оны 12 дугаар сард Увс аймгийн Зүүнговь суманд агаарын температур ~55.3°С, 1954 оны 12 дугаар сард Улаанбаатар хотод -49.0°С байсан. Монгол орны газар нутаг гадаад далай тэнгисээс ихээхэн алслагдсан, Евразийн эх газрын төвд тал бүрээсээ өндөр уул нуруугаар хүрээлэгдсэн, далайн түвшнээс дунджаар километр хагас илүү өндөр өргөгдсөн зэргээс шалтгаалан эх газрын эрс тэс, хатуу ширүүн уур амьсгалтай байдаг.
5. Нурсултан, Казахстан
Өмнө нь 2019 оны 3-р сар хүртэл Астана гэж нэрлэдэг байсан Нурсултан бол дэлхийн хамгийн хүйтэн хоёр дахь нийслэл хот юм.
6. Анкоридж, Аляска, АНУ
1947 оны 2-р сарын 3-нд Аляскийн хамгийн том хотод агаарын температур хамгийн багадаа хасах 38 градус хүрч байсан. Анкоражийн 291,000 оршин суугчид жилийн 192 хоногийг тэсгэм хүйтэн цаг агаарт өнгөрүүлдэг.
7. Виннипег, Манитоба, Канад
Манитоба мужийн нийслэл, Хойд Америкийн хамгийн хүйтэн хотуудын нэг Виннипег хотод 750 гаруй мянган хүн амьдардаг. 2019 онд Виннипег хотод түүхэн дэх хамгийн хүйтэн өвөл тохиосон.
8. Эрзурум, Турк
Эрзурум бол Туркийн уулсаар хүрээлэгдсэн зүүн хот юм. Зуны улиралд ихэвчлэн дулаан, нартай байдаг бол өвөл нь хүйтэн байдаг.
9. Фэрбенкс, Аляска, АНУ
Аляскийн Фэрбенкс бол 9-р сарын сүүлээс 4-р сарын эхэн хүртэл очиход хамгийн тохиромжтой газар юм. Гэхдээ хэрэв та хүйтэн цаг агаарын фен биш бол өвлийн улиралд Фэрбенкст зочлохоос зайлсхий.
10. Эрхүү, ОХУ
Хагас сая гаруй хүн амтай Эрхүү хот дэлхийн хамгийн гүн нуур болох Байгаль нуурын ойролцоо байрладаг тул өвлийн улиралд хүйтэн цаг агаартай байдаг. Өвлийн улиралд нуур дэлхийн хамгийн том тэшүүрийн талбай болж хувирдаг.
DNN.MN
СЭТГЭГДЭЛ БИЧИХ