Р.Уэстбрүүк түүхэнд нэрээ мөнхөллөө

      NBA-гийн супер оддын нэг Расселл Уэстбрүүк өнгөрсөн улирлыг "Хьюстон Рокитс"-т амжилт муутайхан өнгөрөөгөөд энэ жилээс "Вашингтон Визардс"-т хүчин зүтгэж буй билээ. 32 настай тэр, шинэ багийнхаа эхний хоёр тоглолт дараалж трипл-дабл хийсэн анхны тоглогч болж, NBA-гийн түүхэнд нэрээ мөнхөлжээ. Өчигдөр "Орландо Мэжик"-тэй хийсэн тоглолтод "Вашингтон"-ы хамгаалагч маань 15 оноо, 15 удаа самбараас бөмбөг авч, 12 удаа оновчтой дамжуулсан ч баг нь 120:130-аар хожигдсон аж. Улирлын эхний тоглолтоо "Вашингтон Визардс" энэ сарын 23-нд "Филадельфи 76"-гийн эсрэг хийхэд Р.Уэстбрүүк 21 оноо, 11 удаа самбараас бөмбөг авч, багийнхандаа оновчтой дамжуулалт 15-ыг өгсөн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ