ОУХБХ залуучуудын дэлхийн аваргын тэмцээнүүдийг цуцлав
Олон улсын хөлбөмбөгийн холбоо албан ёсны вэбсайтдаа хойтон зохиогдох 17 хүртэлх болон 20 хүртэлх насныхны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг коронавирусийн улмаас цуцалснаа зарлалаа. 17 хүртэлх насныхны тэмцээнийг Перуд, 20 хүртэлх насныхныхыг Индонезэд зохион байгуулах байсан ба тэмцээнүүд 2023 онд дээрх улсад болох аж. 1977 оноос эхтэй 20 хүртэлх насныхны дэлхийн аваргын тэмцээнд аргентинчүүд зургаа, 1985 оноос зохиогдож буй 17 хүртэлх насныхны дэлхийн аваргын тэмцээнд Нигери тав түрүүлсэн нь дээд амжилт юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ