Р.Гобер хамгийн үнэтэй төвийн тоглогч болжээ
NBA-гийн "Юта Жазз" багийн төвийн тоглогч Руди Гобер бүх цаг үеийн хамгийн үнэтэй төвийн тоглогч болсон байна. 28 настай франц залуу багтайгаа 205 сая доллараар таван жилийн гэрээ байгуулав. Энэ нь бүх цагийн түүхэнд гуравдугаарт орох гэрээ аж. Түүний өмнө "Милуоки Бакс" багийн довтлогч Яннис Адетокунбо өнөө жил 228 сая, Расселл Уэстбрүүк 2017 онд "Оклахама Сити Тандер" багтай 206,8 сая долларын гэрээ байгуулснаар ордог байна. Руди Гобер өнгөрсөн улиралд нэг тоглолтод 15,1 оноо, 13,5 самбараас бөмбөг авалт дунджилсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ