Эквадорт коронавирусийн шинэ штаммы илэрчээ

Эквадорын эрдэмтэд коронавирусийн гурван шинэ штамм (омог) илрүүлжээ. Тэдгээр нь Британид илэрсэн мутацитай огт хамааралгүй бөгөөд өмнө нь мэдэх коронавирусээс илүү халдвартай гэж Эспириту Санто Их Сургууль мэдэгдэв. Судлаачид тус улсын 22 мужийн 2.5 мянга гаруй сорьцын генетикийн материалыг хадгалан үлдээсэн нь вирусийг мутацид орж буй эсэхийг болон вирусийн штаммын төрлийг тодорхойлох боломжийг олгосон байна. "SARS-CoV-2-ийн шинэ хувилбарыг олж тогтоолоо. Уг штамм вирусийн халдварыг хурдацтай нэмэгдүүлэхэд тодорхой үүрэг гүйцэтгэдэг гэсэн сэжиг байна. Судалгааны дараалал уг штамм бүртгэгдээд байгаа хувилбартай генетикийн хувьд ямар ч хамаараалгүйг харуулсан" гэж тус сургуулийн эрдэмтэд онцолжээ. Гурван штаммын хоёр нь тус улсад долоогоос арваннэгдүгээр сарын хооронд илэрсэн байна.

Их Британид SARS-CoV-2-ийн шинэ хувилбар илэрч 1000 гаруй халдварын тохиолдол бүртгэгдээд байгаа тухай тус улсын Эрүүл мэндийн яамны тэргүүн Мэтт Хэнкок энэ сарын 15-нд мэдэгдсэн юм. Мөн Дани, Итали, Нидерланд, Австралид эл шинэ штамм илрээд байгаа аж.

montsame.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ