Гурван том гариг нэг тэнхлэгт давхцсан түүхэн цаг үед ес эхэллээ
Өнөөдөр билгийн тооллын 17-р Жарны хотол төгс цагаан хулгана жилийн өвлийн дунд шар хулгана сарын шинийн 8 ны өлзий билэгдэлт шарагчин гахай өдөр.
Аргын тооллын арванхоёрдугаар сарын 22 ны энэ өдөр жилийн хамгийн богино өдөр, хамгийн урт шөнө тохиож ес эхлэнэ.
Монголчууд өвлийн улирлын оргил хүйтний үеийг есөн ес 81 хоногоор тооцдог.
Монголчууд эрт дээр үеэс, өвлийн туйл нар буцах өдрөөс эхлэн 81 хоногийг нялх гурав, идэр гурав, хөгшин гурав гэж хуваан нэрлэн ирсэн заншилтай. Тэгвэл өнөөдөр нялх гурав буюу нэг ес эхэлж байна. Ес,ес хоногоор тоолж, 81 хоногийн ард гарч Монголчууд хаврын улиралтай золгодог.
Ерөнхийдөө энэ цаг үед манай дэлхийн умард хагас бөмбөрцөгт өдөр уртасч, нарны мандаж, шингэх чиглэл нь аажмаар умардад шилждэг.
Жилийн бүрийн 12 сарын 22 – ний өдрөөс эхэлж есөн өдөр бүрийг нэг нэг хэсэг болгож, “нэгэн ес”, “хоёр ес” гэх мэтээр есөн есөн удаа давтамжтайгаар тоолох 81 хоногийг бид ес эхэлсэн гэж нэрлэдэг заншилтай.
Энэ жилийн өвлийн туйл, ес эхлэх цаг үетэй давхацаад нарны аймгийн гаригуудын хамгийн томд тооцогдох Бархасбадь, Санчир гаригууд манай дэлхийтэй нэг шугаманд давхцаж байгаа нь ховор үзэгдэл бөгөөд олон зуун жилийн давтамжтай нэг удаа тохиож байгаагаараа онцлогтой юм.
Санчир гариг нь нарны аймгийн хоёрдахь том гариг юм.
Бархасбадь гариг бол манай дэлхийгээс 300 дахин том хэмжээтэй 318 дахин хүнд жинтэй нарны аймгийн тавдахь асар том хийн эзэлхүүнтэй тод гэрэлтэй гариг.
Харин манай дэлхий бол нарны аймгийн нэг гариг бөгөөд сар гэсэн нэг дагуултай 365 хоногт нарыг бүтэн нэг тойрдог дэлхийн гадаргууны 70 гаруй хувийг ус 30 шахам хувийг хуурай газар эзэлдэг амьдралт гариг юм.
Тийм учраас эдгээр гурван том гариг нэг тэнхлэгт давхцсан түүхэн цаг үе энэ хугацаанд ес эхлэх мөчлөгтэй давхцан тохиож байна.
Ховор эрдэнийн хувь заяагаар
Энэ сайхан эх орондоо хүмүүн төрлийг олж мэндэлсэн
Эжий аав ураг удмын нандин хэлхээ
Эрин зууны түүхийг бүтээлцэгч
Эрхэм та олондоо
Энх Мөнхийн энгүй дээд цалгисан ерөөлийг өргөе өө
Энэ биес нь эрүүл сайхан
Эрдэм ухаан нь дэлгэр сайхан
Энэрч хайрлах сэтгэл нь зөөлөн
Эх дэлхий газар нутгаа
Эжий шигээ энхрийлэн хайрлаж
Элдэв бүхнээс хамгаалан
Эрдэнэ болсон хүн заяагаа
Эрхэмлэн хайрлаж элгэмсэг амьдраарай
Энэ цагт эрин зуундаа хамт төрөл олсон
Эрхэм бүхэндээ талархан мэхийе.
Гялайлаа Талархлаа Баярлалаа…
undesten.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ