Н.Жокович 300 долоо хоног чансаа тэргүүлсэн хоёр дахь теннисчин болов

     Сербийн нэрт теннисчин Новак Жокович ATP-гийн чансааг тэргүүлж, өвөрмөц амжилтын эзнээр тодорлоо. 300 долоо хоног уг чансааг манлайлсан хоёр дахь теннисчин болсон тэрээр чансааны дэд байрт бичигдсэн Испанийн Рафаэль Надалиас даруй 2.180 оноогоор илүү байжээ. Эрэгтэй теннисчдийн эрэмбийг 2011 оны долдугаар сарын 4-нд манлайлсан 33 настай серб эр "Их дуулга"-ын 17 түрүүтэй билээ.     
  No description available.                                   
Хамгийн олон долоо хоног ATP-гийн чансааг тэргүүлсэн эхний таван теннисчин:                                       
1.Рожер Федерер(Швейцари)-310          
2.Новак Жокович(Серб)-300                 
3.Пит Сампрас(АНУ)-286          
4.Иван Лендл(АНУ)-270          
5.Жимми Коннорс(АНУ)-268                     
Хэрвээ Новак Жокович энэ байр сууриа хадгалж чадвал чансааг 310 долоо хоног хошуучилсан "Швейцари цаг" Рожер Федерерийн тогтоосон дээд амжилтыг 2021 оны гуравдугаар сарын 8-нд шинэчилнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ