Норвеги бүсүйчүүд найм дахиа түрүүллээ
Дани улсад гандболын эмэгтэйчүүдийн Европын аварга шалгаруулах тэмцээн өндөрлөв. Алтан медалийн төлөө аваргаа хамгаалах гэж буй францчуудтай Норвегийн баг өрсөлдөж, 22:20-иор хожлоо. Энэ нь тус улсын шигшээ багийн найм дахь түрүү болжээ. Хүрэл медалийг хорватууд хүртсэн ба дани бүсгүйчүүлийг 25:19-өөр хожсон аж. Харин оросууд Голландын багийг 33:27-гоор буулган авч, тавдугаарт шалгарсан байна. Тэмцээний хамгийн үнэ цэнтэй тоглогчоор Францын Эстель Нзе Менко шалгарав.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ