Их Британид коронавирусийн ШИНЭ төрлөөр мянга орчим хүн өвчлөөд байна
Их Британид коронавирусийн шинэ төрлийг илрүүлсэн бөгөөд хурдтай тархаж байгаа талаар тус улсын Парламентын гишүүд мэдээллээ.
Их Британийн Эрүүл мэндийн нарийн бичгийн дарга Мэт Хэнкокийн хэлснээр 60 орчим орон нутгийн эрх баригчид шинэ төрлийн халдвар бүртгэгдсэн талаар мэдээлсэн байна.
Энэ талаар ДЭМБ-д мэдэгдсэн бөгөөд Британийн эрдэмтэд нарийвчилсан судалгаа хийж байгаа аж. Одоогоор шинэ халдварын үр нөлөө тодорхойгүй ч вакцин үйлчлэхгүй байх, өвчтөнүүдэд илүү хүндээр тусах эрсдэлтэй юм.
Өнгөрсөн долоо хоногт Английн Лондон, Кент, Хертфордшайр болон Эссексийн зарим хэсгээр халдварын тархалт нэмэгдсэн байна.
Мэт Хэнкок "Бид одоогоор коронавирусийн шинэ төрлөөр өвчилсөн 1000 гаруй хүнийг илрүүлээд байгаа ба орон нутгийн 60 орчим бүсэд илрээд байна. Шинэ төрөл ямар үр нөлөө үзүүлж байгааг мэдэхгүй ч вакцин хийж эхэлсэн үед тархаж байгаа нь харамсалтай" гэв.
Энэхүү шинэ өөрчлөлт вирусийн эсэд халдварлахад тусалдаг уурагт орсон бөгөөд вакциныг тус уурагт чиглүүлэн бүтээсэн аж.
Одоогийн оношлуур шинэ төрлийг илрүүлж байгаа ба Бирмингемийн их сургуулийн профессор Алан МакНалли "Шинэ төрөл илэрсэн нь илүү аюултай гэсэн үг биш. Энэ бол вирусийн хэвийн хувьслын явц. Бид вирус өөрчлөгдөнө гэдгийг таамаглаж байсан ба цаашид тайван байж ажиглах хэрэгтэй" хэмээжээ.
Эх сурвалж: BBC gogo.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ