Их Британид Covid-19 мутацид орж, хурдтай тархаж байна
Мөн энэхүү шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан хүн илүү хүнд хэлбэрээр өвчилж, вакцин ч удаан хугацаанд үйлчлэхгүй байж магадгүй гэнэ. Одоогоор 1000 орчим ийм тохиолдол бүртгэгдээд байгаа ба Лондон, Кент, Эссекс, Хертфордширийн зарим хэсэгт Сovid-19-ийн халдвар эрчимжих болж, эдгээр газруудын оршин суугчдаас арчдасын шинжилгээ авахад коронавирусийн шинэ төрөл олноор илэрсэн байна. Бирмингемийн их сургуулийн шинжээч, профессор Алан МакНалли “Хэтэрхий айх хэрэггүй.
Дэлхий нийтээр коронавирусийн шинэ хувилбаруудыг олж илрүүлэх, үүсэл гаралыг нь тодорхойлохын тул хүчин чармайлт гарган ажилласаар байна. Ямар ч вирус цаг хугацааны явцад хувьсан өөрчлөгдөж, мутацид орж, шинэ хувилбарууд бий болсоор байдаг. Үүний нэг адил ойлголт юм. Анхааралтай судалж, учрыг нь олох л хэрэгтэй” хэмээн ярьжээ.
Ийнхүү Covid-19 халдвар мутацид орон эрчимжиж байгаа тул нийслэл Лондон хотын хоёрдугаар зэргийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг нэг шатаар ахиулж гуравдугаар зэргийн бэлэн байдалд шилжүүлж, хатуу хөл хорио тогтоохоор болсон байна.
Эх сурвалж: CNN, BBC news.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ