Леброн Жеймс "Оны тамирчин"-аар шалгарчээ
Алдарт "Time" сэтгүүл NBA-гийн "Лос-Анжелес Лейкерс" багийн лидер Леброн Жеймсийг "Оны тамирчин"-аар тодруулав. Энэ жил аваргын бөгжийг дөрөв дэхээ зүүсэн тэрээр финалын тоглолтын үнэ цэнтэй тоглогчоор шалгарсан билээ. Харин тус сэтгүүл "Леброн Жеймс идэвх санаачлагаараа "Оны тамирчин" болсон" хэмээн онцолжээ. Өнөө цагийн хамгийн агуу сагсан бөмбөгч маань хар арьст америкчуудыг ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгөхийг уриалахын тулд "Илүү их дуу хоолой" хөдөлгөөнийг үүсгэн байгуулж, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, хүчирхийллийг эсэргүүцэн, тамирчдыг бойкотлоход идэвхтэй оролцсон юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ