Оны шилдэг хөлбөмбөгч удахгүй тодорно

    Олон улсын хөлбөмбөгийн холбоо(FIFA)-ноос 2020 оны шилдэг хөлбөмбөгчид нэр дэвшсэн гурван тоглогчийн нэрийг зарлалаа. Испанийн "Барселон" багийн ахлагч Лионель Месси, Италийн "Ювентус" багийн довтлогч Криштиану Роналду, "Байерн"-ийн польш довтлогч Роберт Левандовски нар нэр хүндтэй эл шагналын төлөө өрсөлдөхөөр тунажээ. "The Best-2020" шагнал гардуулах ёслол 12-р сарын 17-нд болох бөгөөд коронавирусын улмаас онлайн хэлбэрээр болох аж.                                        
Уг шагналын төлөө өрсөлдөх гурван тоглогчийг тодруулах санал хураалт 11-р сарын 25-нд эхэлж, 12-р сарын есөнд өндөрлөсөн юм. Дашрамд дурдахад 2010 оноос FIFA "The Best" шагналыг гардуулж эхэлсэн ба Лионель Месси 2010-2012, 2015, 2019, Криштиану Роналду 2013, 2014, 2016, 2017, Хорватын шигшээ болон Испанийн "Реал" багийн хагас хамгаалагч Лука Модрич 2018 онд хүртжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ