АХБХ-ны 30 дахь удаагийн Их хурал боллоо

Азийн Хөл бөмбөгийн Холбооны 30 дахь удаагийн Их хурал Малайзын нийслэл Куала Лумпур хотоос цахим хэлбэрээр явагдахад манай тивийн 47 улсын хөл бөмбөгийн холбоодын төлөөлөгчид оролцлоо.

60 насандаа бурхны оронд морилсон домогт хөлбөмбөгчин Диего Марадонад хүндэтгэл үзүүлснээр Их хурал эхэлсэн юм. АХБХ-ны Их хурлын эхэнд 2009 он долоо дугаар сараас хойш АХБХ-нд үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байгаа Умард Марианы Арлуудын хөл бөмбөгийн холбоог албан ёсны гишүүн холбоо болгон баталлаа.

Уг хуралд ОУХБХ-ны Ерөнхийлөгч Жианни Инфантино цахимаар урилгаар оролцож, цар тахалтай хүнд цаг үед АХБХ-г сайн ажиллаж байгааг онцоллоо. Харин АХБХ-ны Ерөнхийлөгч Шэйх Салман “Энэ хүнд цаг үеийг бид өөрсдийн итгэл, хамтын ажиллагаагаар даван туулж байна. АХБХ тэмцээнүүдээ цуцалсан анхны тивийн холбоо болсон. Үүгээрээ бид хүчтэй, чадварлаг удирдлагатай гэдгээ харуулж хүмүүст амьдралд юу илүү чухал болохыг ойлгуулж байна” хэмээн ярив.

МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар АХБХ-ны Зөвлөлийн гишүүний хувиар хуралд оролцсон бол МХБХ-г төлөөлж, Зөвлөлийн гишүүн Б,Болдбаатар, ЕНБД Д.Тэрбаатар, Гадаад харилцааны хэлтсийн дарга С.Монголжингоо нар оролцлоо.

Монголын хөл бөмбөгийн холбоо


СЭТГЭГДЭЛ БИЧИХ