С.Халеп, Е.Рыбакина хоёрын тоглолт шилдэг нь болжээ
WTA-гээс Румыны Симона Халеп, Казахстаны Елена Рыбакина хоёрын тоглолтыг оны шилдгээр нэрлэв. Тэд хоёрдугаар сарын 22-нд АНЭУ-ын Дубай хотод болсон тэмцээний шувтаргад өрсөлдсөн ба румын бүсгүй эхний үед 3:6-гаар хожигдсон ч удаах хоёр үед 6:3, 7:6-гаар буулган авсан байна. Энэ нь түүний 20 дахь түрүү аж. Хоёр цаг 27 минут өрсөлдсөн уг тоглолттой цуг эгч, дүү Уилъямсын АНУ-ын Лексингтоны, Беларусийн Арина Соболенко, АНУ-ын Кори Гауфф нарын Чехийн Остравагийн, Японы Наоми Осака, Эстоны Анетт Контавейт нарын АНУ-ын Нью-Йоркын тэмцээнд хийсэн тоглолт өрсөлджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ