Саутгемптон" 1000 оноо авсан 11 дэх баг болов
Английн премьер лигийн 11-р тойрогт саутгемптончууд "Брайтон" багийг 2:1-ээр хожжээ. Тоглолтын 45 дахь минутад Я.Вестергор оноог тэнцүүлсэн бол 81 дэх минутад Д.Ингс 11 метрийн торгуулийн цохилт амжилттай гүйцэтгэснээр хожилд хүргэлээ. "Саутгемптон" премьер лигийн бүх цаг үеийн түүхэнд 1000 оноо авсан 11 дэх баг болсон ба өмнө нь "Ман Ю", "Арсенал", "Челси", "Ливерпуль", "Астон Вилла", "Тоттенхэм", "Эвертон", "Манчестер Сити", "Ньюкасл", "Вест Хэм" баг уг үзүүлэлтэд хүрч байжээ. 20 оноотой "Саутгемптон" премьер лигийн тавдугаарт бичигдэж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ