Дэлхий их мөхлийн ирмэг дээр байгааг палеонтологичид анхааруулав

Дэлхий төрөл зүйл олноор мөхөх зургаа дахь удаагийн мөхлийн ирмэг дээр байгаа бөгөөд сүйрлээс үүдсэн өмнөх тавтай харьцуулахад энэ удаагийн мөхөлд хүн төрөлхтөн буруутай болно гэж палеонтологичид анхааруулжээ.      Хүн төрөлхтөн энэхүү асуудал хэрхэн ноцтой байгааг ухаарч чадахгүй бөгөөд учир нь энэ явц хэрхэн өрнөж байгааг бодитоор харах боломжгүй гэж палеонтологичид өгүүлсэн байна. Хүний амьдрал 80-90 жил орчим үргэлжилдэг бол төрөл зүйлүүдийн мөхөл үл анзаарагдам явагддаг аж.     "Бид болон бидний хэдэн үе амьдарч байх үед амьтан олноор мөхөж байгааг бид хараагүй л бол амьтны төрөл зүйл мөхөөгүй гэсэн үг биш" хэмээн Охайо мужийн Их сургуулийн палеоэкологч Жилл Леонард Пижеп өгүүлснийг Правда дамжуулжээ.     Эрдэмтдийн онцолж байгаагаар энэ удаагийн мөхөл нь 35 сая жилийн өмнө дэлхий астероид унаж сүйрэл олсонтой огт адилгүй, одоо бүх зүйл аажмаар, бараг үл мэдэгдэм өрнөж байгаа гэнэ.     Гэхдээ ойрын үед байгаль орчинд анхаарал хандуулвал энэ асуудлыг зохих түвшинд шийдэх боломжтой гэж эрдэмтэд үзэж байна. "Бид ойрын үед арга хэмжээ авч эхэлвэл зарим газар нутаг, экосистемүүдийг хадгалан авч үлдэх аргууд бий" хэмээн Жилл Леонард Пижеп өгүүлжээ.     . 
 
 Г.Бямбасүрэн shuud.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ