Килиан Мбаппегийн 100 дахь гоол
Францын хөлбөмбөгийн 14-р тойрогт "Пари Сен Жермен" "Монпелье"-г 3:1-ээр хожив. Энэ тоглолтын 91 дэх минутад нийслэлийн багийн 21 настай довтлогч Килиан Мбаппе гоол оруулсан байна. Энэ нь түүний тус багийн бүрэлдэхүүнд хийсэн 100 дахь бөмбөг болсон аж. "Монако"-гоос 2017 оны наймдугаар сард "Пари Сен Жермен"-д очсон тэрбээр 137 тоглолтод 100 бөмбөгөөр өрсөлдөгчдийнхөө хаалгыг "мялааж", 58 гоолын дамжуулалт өгчээ. Түү sent Today at 1:03 PM Түүний өмнө 156 гоолтой Эдинсон Кавани, Златан Ибрагимович, 109 гоолтой Педру Паулета нар бичигдэж буй.
Францын аварга шалгаруулах тэмцээнийг "ПСЖ" 28 оноогоор тэргүүлж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ