BMW хөдөлгүүр бүхий нисдэг костюмыг Австри улсад туршиж үзжээ
BMW хөдөлгүүр бүхий нисдэг костюмыг Австри улсад туршиж үзжээ.
Австрийн шүхрийн спортын тамирчин Питер Сальцманн BMW болон "Designworks" компанийн хурдасгуурын систем бүхий шинэ нисдэг костюмыг өмсч туршилтанд оров. Энэ нь хувцасны тусламжтайгаар агаарт 300 км / цаг хурдлах боломжтой аж.
33 настай Сальцманн Австрийн Альпийн нуруунд 3000 метрийн өндөрт нисч буй онгоцноос сонгодог костюм тургилтын ажиллагсдын хамт үсрэв. Төхөөрөмжийг идэвхжүүлсний дараа Сальцманны хөдөлгүүр хурдацтай ажиллаж, бусад нисгэгчдээс давж гарав.
Wingsuit бол далавчит тусгай костюм бөгөөд загвар нь орж ирж буй агаарын урсгалаар нисгэгчийн хөл, гар, биений хоорондох зайг дүүргэж, улмаар аэродинамик дүр төрхийг бий болгодог, ингэснээр нисгэгч өндөр хадан цохионоос эсвэл нисэх онгоцноос үсрээд уруудаж нисэх боломжтой болно.
Ихэнхдээ ийм үсрэлтүүд ойролцоогоор 100 км / цаг хурдтай ч BMW болон Designworks компаниуд 300 км / ц хүртэл хурдлах боломжийг олгодог нэмэлт төхөөрөмж бүтээжээ.
Нүүрстөрөгчийн сэнстэй, энергийн багтаамжтай нэмэлт хоёр хөдөлгүүрт цахилгаан хөтлөгч систем нь далавчны костюмны урд хэсэгт байрлах ба нислэгийн үеэр шүхэрчин цээжинд байрладаг. Хөдөлгүүр бүрийн хүч нь 7.5 кВт. Сэнс нь 25000 эрг / мин хурдтай эргэлддэг ба литийн батерей нь 5 минутын нислэг хийхэд хангалттай цэнэгтэй байдаг. Бүх бүтэц нь 12 кг жинтэй байна.
Сайхан-Уул
СЭТГЭГДЭЛ БИЧИХ