Диего Марадона замналынхаа туршид 500 сая евро олжээ
Мөн 200 сая ам.доллар гэдэг ч асар их татвар суутгах ёстои гэнэ. Сонинд бичсэнчлэн нэрт хөлбөмбөгч маань Буэнос-Айрест таван үл хөдлөх хөрөнгөтэйгээс гадна дөрвөн машинтай байсан гэнэ. Хөрөнгөө янз бүрийн улс оронд тарааж байрлуулсан түүний Итали, Куба, Венесуэльд аж үйлдвэр эзэмшдэгийг хүмүүс төдийлөн мэддэггүй.
Бяцхан нууц задлахад тэрээр Дубайд бараг хагас сая еврогийн үнэтэй машин хадгалдаг байсан аж. Түүнчлэн Беларусийн "Динамо" багийн ТУЗ-ийн даргын алба хашихад газар уснаа явдаг "Hunta Overcomer" ачааны машин бэлэглэж байв. Мөн 300 мянган еврогийн үнэтэй очир эрдэнийн бөгж өгчээ.
Хэд хэдэн томоохон гэрээ үзэглэсэн тэрээр "Puma"болон компьютер тоглоом үйлдвэрлэгч "Konami", "EA Sports" компанитай хамтран ажиллаж байсан ба хамгийн сүүлд Ла-Платагийн "Химнасия" багт дасгалжуулагчаар ажиллаж байв. Түүний найз, аргентин сэтгүүлч Луис Вентура домогт хөлбөмбөгчид бараг юу ч үлдээгүй, "Химнасия"-гаас авдаг даруухан цалингаараа амьдарч байсан тухай нь өгүүлжээ.
Диего Марадона 2019 онд ямар ч өв хөрөнгө үлдээхгүй, бүгдийг нь буяны үйлст зориулахаа мэдэгдсэн удаатай.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ