Монголын цахим спортын шигшээ баг Зүүн Азийн аварга боллоо
Олон улсын электрон спортын холбоо (IESF)-оос жил болгон зохион байгуулдаг 12 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Зүүн Азийн бүсийн эрхийн төлөөх тэмцээн саяхан болж өндөрлөлөө. Тус тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн “Dota 2” төрөлд оролцсон баг түрүүлсэн байна.
Ингэснээр Монголын баг ирэх 2021 оны хоёрдугаар сард Израиль улсын Эйлат хотноо зохиогдох дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй боллоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ