Дэлхийн цомын тэмцээнд Ираны хоёр бөх зодоглоно
Бөхийн төрлүүдийн ДАШТ ирэх арванхоёрдугаар сард Сербийн нийслэл Белградад Дэлхийн цом хэлбэрээр зохион байгуулагдана.
Бөхийн хөгжлөөр тэргүүлэгч хэд хэдэн орны бөхчүүд оролцохгүй гэж мэдэгдсэн. Тухайлбал, Иранчууд оролцохгүй гэдгээ зарласан ч чөлөөт бөх, сонгомол бөхийн төрөлд тус бүр хоёр бөх зодоглохоор шийджээ.
Чөлөөт бөхийн 86 кг-ын жинд "Рио-2016" олимпийн наадам болон дэлхийн хошой аварга Хассан Яздани, 92 кг-д 23 хүртэлх насны дэлхийн хошой аварга Камран Гассемпур нар хүч үзэхээр болсон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ