Дээд зиндааг чансаа доогуур Шиманоуми тэргүүлсээр байна

Кюшюү башёгийн 12 дахь өдөр Ичиножо маэгашира Энхог цүкитаошигоор, Хоошёорюү маэгашира Тэрүцуёошиг абисетаошигоор, Тэрүнофүжи сэкивакэ Митакэумиг ёрикиригээр давж, Чёошёома маэгашира Мэйсэйд ошидашигаар, Тамаваши сэкивакэ Таканошёод ёрикиригээр ялагджээ. Комүсүби Тэрүнофүжи арван даваа, хоёр унаатай болсон бол Хоошёорюү долоон даваа, таван унаатай, Чёошёома, Тамаваши нарын даваа, унаа тэнцсэн бол Ичиножо таван даваа, долоон унаатай боллоо.

Дээд зиндааг хошуучилж буй Шиманоуми Рюүдэнг, Такакэйшёо Такарафүжиг давснаар тэргүүллээ хэвээр авч үлдэв. Такакэйшёо озэки цолтой, Шиманоуми хамгийн дор буюу маэгаширагийн зүүн жигүүрийн 17-д эрэмбэлэгдсэн билээ.

Өнөөдөр Чёошёома Энхотой, Ичиножо Котоэкотой, Хоошёорюү Болгарын Айояматай, Тамаваши Кагаякитай, Тэрүнофүжи Рюүдэнтэй таарчээ. Харин макүүчи зиндааг ганцхан унаатайгаар манлайлж яваа озэки Такакэйшёо, маэгашира Шиманоуми нар хүч үзэх юм.

Кюшюү башёг маэгашира Шиманоуми, озэки Такакэйшёо нар 11 даваа, нэг унаатайгаар тэргүүлж байгаа бол нэг унаа илүү комүсүби Тэрүнофүжи шил даран нэхэж, тэргүүлэгчдийн гуравдугаар эгнээнд есөн даваа, гурван унаатай маэгашира Рюүдэн орж явна. Түрүү бөхийн өрсөлдөөн энэ дөрвөн бөхийн хооронд ширүүн болох нь дамжиггүй юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ