А.Ариунзаяа: Хүнсний талонд хамрагдаагүй 1000 өрхөд хүнсний багц олгож эхэлсэн

ХНХ-ын  сайд А.Ариунзаяа УИХ-ын чуулганы үеэр хүнсний эрхийн бичиг, хүүхдийн мөнгөний асуудлаар тайлбар өглөө. 

Тэрбээр ”Хүнсний эрхийн бичигт 44 мянган иргэн хамрагдаж байгаа. Хүнсний талоныг хоёр дахин нэмэгдүүлсэн буюу 36 мянган төгрөгөөр олгож байна. Маргаашаас хүүхдийн мөнгө орно. 641 мянган өрхийн 1.2 сая хүүхэд хүүхдийн мөнгө авна. Хүнсний талонд хамрагдаагүй 1000 өрхөд өнөөдрөөс хүнсний багц олгож эхэлсэн” гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ