Я.Содбаатар: 12 дугаар сарын 1-нийг хүртэл халдварын тархалтыг бүрэн тогтоож, хяналтандаа авна

12 дугаар сарын 1-нээр дуусах хөл хориог дахин сунгах асуудлаар Улсын онцгой комисс өнөөдрийн байдлаар ямар нэг шийдвэр гаргаагүй болохыг Шадар сайд Я.Содбаатар мэдээллээ. 

Энэ сарын 15-ны өдөр Гамшгаас хамгаалах тухай хуулийн 11.3.3-ыг үндэслэн  коронавируст халдварын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 14 хоногоор буюу 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 06:00 цаг хүртэл сунгасан юм. 

Харин энэ хөл хориог дахин сунгах эсэх талаар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат Шадар сайдаас чуулганы хуралдааны үеэр тодрууллаа. Өнөөдрийн байдлаар буюу 11 дүгээр сарын 19-ний өдрийн 12:15 цагийн байдлаар ямар нэг шийдвэр гаргаагүй байгааг Шадар сайд хэлээд, 12-р сарын 1-нийг хүртэл халдварын тархалтыг бүрэн тогтоох, хяналтдаа авахаар ажиллаж байгааг хэллээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ