У.Хүрэлсүх: Ипотекийн зээлийн хүү, үндсэн төлбөрийг хойшлуулна
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцуулж байна.
Тэрбээр "Цар тахал сүүлийн өдрүүдэд улам хүчээ авч, хоёр ба гурав дахь давалгаа гарч, зарим улс оронд гамшгийн хэмжээнд хүрч байгааг манай ард иргэд мэдэж байгаа байх. Өнгөрсөн 10 сарын хугацаанд бид дотооддоо халдвар алдаагүй цөөн улсын нэг байв.
Монгол Улсын Засгийн газар, УОК шаардлагатай бүх арга хэмжээг шуурхай авч ажиллаж байгааг ард түмэндээ илтгэе. Ард иргэд хүнд нөхцөл байдалд амьдарч байгааг ойлгож байна. Монгол Улс өнгөрсөн 10 сарын хугацаанд цэргийн хэллэгээр бол бүслэлтэд байлаа.
Өнөөдрийн байдлаар 29 хүн цар тахал авсан нь тогтоогдлоо. Иргэн Д-тэй холбоотой 15, Сэлэнгэ 10, Дархан-Уул аймагт 4, Говьсүмбэр аймагт 1 хүн халдвар авсан. Энэ бол надад ирсэн хамгийн сүүлийн тоон мэдээлэл юм.
Засгийн газраас 23 арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ. Үүнийг танилцуулъя" гэв. Үүнд:
- 18 насны хүүхдэд олгох сар бүрийн 100 мянган төгрөгийг түргэн шуурхай олгох
- Хүнсний салбарт ажилладаг байгууллагын ажлын хэсэг байгуулан, савлалт, хүргэлт, борлуулалтын үйлчилгээг хэвийн явуулахыг даалгалаа
- Ашигт малтмал газрын тосны бүтээгдэхүүн худалдаалдаг аж ахуйн нэгжүүдийг халдвар хамгааллын дэглэм барих
- Бүх төрлийн шуудан илгээмжийг ариутгаж ажиллах
- 2021 оныг дуустал оношилгоо эмчилгээнд хэрэглэх эм эмнэлгийн хэрэгсэл, амны хаалт зэргийг импортын татвараас чөлөөлөх хуулийг иргэдэд таниулах
- Аж ахуйн нэгжүүдийг ажиллуулах талаар судалж, яаралтай танилцуулахыг сайд нарт үүрэг болголоо
- Хүн хоорондын зай барих, амны хаалт, өдөр тутамд ариутгал хийх зөвлөмжийг ил тод байршуулж, олон түмэн мэддэг, дагадаг боломж нөхцөлөөр хангаж, эв соёлыг харуулсан нэвтрүүлэг контентыг бүтээж, олон нийтэд хүргэхийг үүрэг болголоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ