Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвших боломжтой таван хүнийг нэрлэжээ

Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвших боломжтой таван хүнийг нэрлэв. Энэ талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Үнэн” сонинд өгсөн ярилцлагад дурджээ.  

Тэрбээр ирэх 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвших боломжтой таван улс төрч У.Хүрэлсүх, Г.Занданшатар, Ц.Нямдорж, С.Батболд, Ө.Энхтүвшин нар хэмээн ярьжээ. 

Түүнчлэн МАН-ын генсек Д.Амарбаясгалан "Хэд хэдэн хүний нэрийг намын гишүүд ярьж байна. Манай намын хувьд нэр дэвшүүлэх боломжтой кандидат олон байна. Манай намд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой эмэгтэй кандидат ч байна" гэжээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ