Монголын оюутны спортын V их наадмын гандболын тэмцээн эхлэв

Монголын оюутны спортын V их наадмын гандболын тэмцээн 11 дүгээр сарын 9-12-ны өдрүүдэд Буянт-Ухаа спортын төв ордонд болж шилдгүүдээ шалгаруулна.


Гандболын спортын тэмцээн нь сагсан бөмбөгийн тэмцээний дараа явагдах наадмын хоёр дахь албан ёсны төрөл болж наадмын хөтөлбөрт орсон юм. Тус тэмцээний техникийн зөвлөгөөн болон сугалаа Спортын төв ордонд өнгөрсөн 7 явагдаж 24 баг оролцохоор болсон юм.



Ийнхүү Буянт-Ухаа спортын төв ордонд даваа гарагт /11.09/ эхэлсэн тус тэмцээнд эрэгтэй 13 баг, эмэгтэй 11 багийн тамирчид аваргын төлөө өрсөлдөж эхлээд байна.


Гандболын багууд хэсэгт хуваагдан тоглож байгаа бөгөөд хэсгээс шалгарсан нь медалийн төлөө тоглоно. Буянт-Ухаа спортын ордон нь гандболын спортын стандартын 40 м х 20 м зориулалтын талбайтай улсын хэмжээний ганц ордон юм. Монголын гандболын холбоо нь Олон улсын гандболын холбооны тусгай шалыг энэ тэмцээнд тавьж, тамирчдаа тоглуулахаар бэлтгэжээ.


Монголын оюутны спортын V наадмын гандболын тэмцээний нэгдүгээр шатны хэсгийн тоглолтууд даваа гарагт амжилттай явагдлаа.



Эмэгтэй багууд тус бүр эхний тойргийн тоглолтоо дуусгасан бөгөөд А хэсэгт ИЗОУИС, B хэсэгт ҮБХИС, ДХИС, С хэсэгт ХААИС, МУИС-ийн багууд эхний тоглолтонд хожин өрсөлдөгчдөө буулган авч 2 оноотой хэсгээ тэргүүлж байна.



Харин эрэгтэй багуудаас А хэсгийг ШУТИС, ХААИС, В хэсгийг ҮБХИС, С хэсгийг ИЗОУИС, D хэсгийг ҮБТДС багууд тэргүүлж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ