Хөлбөмбөгийн ууган мастер Г.Банзрагчийн нэрэмжит тэмцээн болно
Монголын хөлбөмбөгийн ууган зургаан мастерын нэг, анхны шигшээ багийн тоглогч, улсын шүүгч Г.Банзрагчийн нэрэмжит футзалын тэмцээн энэ сарын 14-15-нд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд болно.
Г.Банзрагч нь 1959 онд МХБХ-г үүсгэн байгуулагчдын нэг төдийгүй Ерөнхий Нарийн Бичгийн Даргаар 13 жил ажиллаж байсан түүхтэй. Монгол улсын хөл бөмбөгийн анхны шигшээ багт тоглож явсан Г.Банзрагч мастер сурсан мэдсэнээ хойч үедээ өвлүүлж, зуу зуун шавь бэлтгэсэнд талархаад баршгүй.
Зөвхөн тоглогч ч биш Монголын анхны ОУХБХ-ны шүүгч Д.Түмэнбаярт хөл бөмбөг гэх агуу спортын “А” үсгийг зааж байсан гайхалтай сурган хүмүүжүүлэгч юм. Тэр ч үүднээс МХБХ, өдгөө 82 настай Г.Банзрагч гуайн нэрэмжит тэмцээнд ач холбогдол өгч, зохион байгуулалтад оролцож байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ