Измирийн газар хөдлөлтөөс болж 114 хүн нас бараад байна
Туркийн Измир хотноо болсон газар хөдлөлтөөс болж нас барагсдын тоо 114-т хүрчээ. Өмнө нь энэ тоо 113 байсан аж. Мөн гэмтсэн 1035 хүний 137 нь эмчилгээгээ үргэлжлүүлж буй бол 898 нь эмнэлгээс гарсан байна.
Сануулахад аравдугаар сарын 30-нд Эгийн тэнгист 7,0 баллын хүчтэй газар хөдөлж, төв нь Туркийн Измир хотоос 34 км, Грекийн Неон-Карловасигаас 14 км зайд болсон юм.
Түүнчлэн Измирт доод тал нь 20 байшин нуран, газар хөдлөлтөд бага хэмжээний цунами үүссэн билээ. Доргилт бусад хотод ялангуяа Истанбулд мэдрэгджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ