Байден сонгуульд ялсан гэдэгтээ итгэлтэй байна

Ардчилсан намаас АНУ-ын ерөнхийлөгчид нэр дэвшигч Жо Байден сонгуульд ялсан гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. ТАСС агентлаг ингэж мэдээлсэн байна.


“Бид ялсныг мэдэгдэхээр биш, харин саналыг тоолж дуусахад бид ялах болно гэдгийг хэлэхээр энд ирсэн юм” гэж тэрээр Делавэр муж улсад үг хэлэхдээ мэдэгджээ.

 

Түүнчлэн Байден сонгуульд ялахад шаардлагатай сонгогчдын төлөөлөгчдийн 270 саналыг авна гэдгээ онцлон тэмдэглэсэн байна.

 

Саналын хуудсыг албан ёсоор тоолж дуусаагүй бөгөөд олон муж улсад ерөнхийлөгчид өрсөлдөгчдийн ялгаа нэг хувь хүрэхгүй байгаа ажээ. Одоогоор Байден сонгогчдын төлөөлөгчдийн 248, харин Трамп 214 санал аваад байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн эцсийн дүн гараагүй хэдий ч, Трамп ялалт байгуулсан хэмээн өөрийн сонгогчдод баяр хүргэсэн. Байдены штаб ч ялна гэдэгтээ итгэлтэй байгаагаа мөн илэрхийлсэн байна.

 


Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ