Коронавирусийн эсрэг биетүүд тав хүртэлх сар хэвээр байж чаддаг

Шинэ төрлийн коронавирусийн эсрэг биетүүд өвчилж эдгэрсэн хүний биед тав хүртэлх сар хэвээр байж чадна гэж Science сайтад бичжээ. Америкийн Нью-Йорк муж улсын анагаах ухааны Маунт Синай төвийн мэргэжилтнүүдийн хийсэн судалгааны дүн үүнийг гэрчилж байна.

 

"Хэрвээ өвчтөн хөнгөн юмуу дунд зэргийн хэлбэрээр өвчилсөн бол эсрэг биетүүд хүний биед таван сарын турш хэвээр байж чаддаг"-ийг эрдэмтэд тогтоожээ. Сайтад бичсэнээр, судалгаанд 30 мянга гаруй хүн хамрагдсан байна.

 

"Коронавируст халдвараар өвчилсний дараа эсрэг биетийн хэмжээ цөөрөх нь эсрэг биетүүд алга болж байна гэсэн хэрэг биш" гэж Санкт-Петербургийн Пастерын нэрэмжит эпидемиологи, микробиологийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн тэргүүн, Оросын ШУА-ийн академич Арег Тотолян өмнө нь мэдэгдсэн юм.

 


Б.Атар

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ