Кими Райкконен багтайгаа гэрээ сунгалаа
"Формула-1" авто уралдааны "Альфа Ромео" баг хоёр нисэгчтэйгээ 2021 оныг дуустал гэрээ үзэглэлээ. 41 настай фин Кими Райкконен, 26 настай итали Антонио Жовинацци нар 2019 оноос тус багийн өмнөөс уралдаж байгаа юм.
Фин нисэгч К.Райкконен 2007 онд дэлхийн аварга болсон бол 2003, 2005 онд хоёрт, 2008, 2012, 2018 онд гуравт орж байв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ