МҮОХ-ны элч, төлөөлөгчдийг томилох тухай хэлэлцэж батлав

Монголын Үндэсний Олимпын Хорооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн хурал болж, олон чухал тогтоолыг баталлаа.


Үүнд:


  1. МҮОХ-ны дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг судлаж, дүрмийн төсөл боловсруулах Ажлын хэсэг байгуулах ба түүний ажиллах журмыг батлах тухай
    2. 2021-2021 онд зохион байгуулагдах олон улсын спортын наадмуудад оролцох Монгол Улсын баг, тамирчдын ахлагч нарыг томилох тухай
  2. МҮОХ-ны элч, төлөөлөгчдийг томилох тухай хэлэлцэж баталлаа.
    Мөн энэхүү хурлаар олимпын зөвлөл болон олимпын танхимын үйл ажиллагааны тухай болон МҮОХ-ны гишүүн холбоодын үйл ажиллагааны тухай мэдээлэлийг нийт гишүүдэд өгч, олимпийн зөвлөл, танхимын үйл ажиллагааны үлгэрчилсэн загвар, заавар, дүрмийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулах тогтоолыг баталлаа.


Түүнчлэн "Бөртэ чоно -2020" ёслолын арга хэмжээг зохион байгуулах, МҮОХ-ны дээд шагнал "Алтан Од" одонгоор шагнах тухай тогтоолыг баталлаа. Мөн "Спорт-Олимпизмийн шинэ эрин" төсөл хөтөлбөрийн танилцуулгыг МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр танилцуулсан байна.

 















СЭТГЭГДЭЛ БИЧИХ