Олон улсын жүдогийн өдөр тохиож байна

Жүдо бөхийг үндэслэгч Жигоро Каногийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Олон улсын жүдо бөхийн холбооноос санаачлан энэ өдрийг дэлхийн жүдогийн өдөр болгон тэмдэглэж эхэлснээр арав дахь жилтэйгээ золгож байна.


Жил бүр энэ өдрийн хүрээнд Олон улсын жүдо бөхийн холбооноос дэлхий даяар жүдо бөхийг сурталчлах, улс орнуудын жүдо бөхийн холбоодоор дамжуулан жүдогийн боловсрол олгох олон арга хэмжээ зохион байгуулдаг юм.


Дашрамд сонирхуулахад, өдгөө дэлхийн хэмжээнд 20 сая гаруй хүн жүдо бөхийн спортоор хичээллэдэг ажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ