Үндэсний шагайн харвааны УАШ тэмцээний бүртгэл эхлэв

Үндэсний шагайн харвааны улсын аварга шалгаруулах 30 дахь удаагийн тэмцээний бүртгэл эхэлжээ. Бүртгэлийг Монголын шагайн харвааны холбооны www.shagainkharvaa.mn/meduuleg хаягт хүлээн авах бөгөөд багийн ахлагч харваач бүрийн овог нэр, регистр, утасны дугаар, харьяалал, цол, зэргийн мэдээллийг бүрэн гүйцэд оруулж илгээх шаардлагатай аж.


Мэдээлэл дутуу оруулсан багийн мэдүүлгийг бүртгэхгүйгээс гадна аймаг, нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнээс эрх авсан багийн харваач бүр 30 мянган төгрөг, эрх аваагүй багийн харваач бүр 60 мянган төгрөгийн хураамжийг МШХХ-ны Хаан банк дахь 5163255016 тоот дансанд шилжүүлснээр тухайн багийн бүртгэл баталгаажна.



Аймаг, нийслэлийн АШТ-ны тайлан мэдээлэл, эрх авсан багуудын мэдүүлгийг МШХХ-ны цахим хуудсаар аравдугаар сарын 29-ний дотор салбар холбоонд ирүүлэх аж.


МШХХ-ны дүрэм, журмын дагуу мэдүүлэгтээ өөрчлөлт оруулж буй багийн дарга нар энэ тухайгаа бичгээр /өргөдөл/ үйлдэн Монголын шагайн харвааны холбоо фэйсбүүк хуудсын чат руу илгээж, өөрчлөлт орсон хатуу мэдүүлгийг шинэчлэн www.shagainkharvaa.mn/meduuleg цахим хуудсанд илгээнэ.


 



СЭТГЭГДЭЛ БИЧИХ