Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-аас гурван медаль хүртлээ
Олон улсын жүдо бөхийн холбооны /IJF world tour/ цуврал Будапештын Их дуулгын сүүлчийн өдөр эрэгтэйчүүдийн -90кг жинд зодоглосон Цэргийн дэлхийн аварга, Азийн наадмын мөнгөн медальт, Жүдо бөхийн үндэсний шигшээ, Зэвсэгт хүчний "Алдар" спорт хорооны тамирчин ОУХМ Г.Алтанбагана мөнгөн медаль хүртлээ.
Ингэснээр Будапештын Их дуулгад оролцсон Монгол тамирчдаас эмэгтэйчүүдийн 48кг жинд Г.Наранцэцэг хүрэл, эрэгтэйчүүдийн -81кг жинд Саиед Моллаей хүрэл, -90кг-д Г.Наранцэцэг мөнгөн медалийг тус тус энгэртээ гялалзуулав.
ОУХМ Г.Алтанбаганын хувьд аваргын төлөө 2014 оны залуучуудын дэлхийн аварга, 2018 оны "Гуанжу Мастерс"ын хүрэл медальт ОХУ-ын Михайл Игольниковт ялагдаж мөнгөн медаль авсан юм.
Цар тахлын улмаас цуцлагдаад байсан жүдо бөхийн тэмцээн уралдаанууд Будапештын Их дуулгаар эргэн ирж, Монгол тамирчид маань гурван медальтай эх орондоо ирэхээр боллоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ