Д.Билодидын дараалсан ялалт 20 хүрээд зогсов

 Унгарын нийслэл Будапештэд жүдогийн "Их дуулга" тэмцээн өндөрлөлөө. Жүдо сонирхогчдын анхаарлыг эрхгүй татсан нэг асуудал нь дэлхийн хошой аварга Дарья Билодид түрүүлж чадах эсэх байв. Учир нь тэрээр 52 кг руу жин өгсөж барилдсан юм. Украин бүсгүй эхний хоёр өрсөлдөгчөө ялсан ч дэлхийн аваргын хошой мөнгө, нэг хүрэлтэй Румыны А.Читуд дийлдэв. Ингэснээр Д.Билодидын дараалсан ялалт 20 дээр зогслоо.             Үүнээс өмнө украин бүсгүйн дараалсан 38 ялалтыг Францын М.Клемент 2019 оны Тбилисийн гран прийн шигшээ барилдаанд зогсоосон удаатай.

No description available.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ