Коронавирусийн халдвар БҮРТГЭГДЭЭГҮЙ 18 орон
Коронавируст халдварын тохиолдол зөөвөрлөгдөн орж ирсэн эсвэл дотроо тархсан нь бүртгэгдсэн 216 улс орон байгаа бол нэг ч тохиолдол бүртгэгдээгүй 18 бий.
Халдварын тохиолдол бүртгэгдээгүй орнуудын 10 нь Номхон далайн арлын орнууд бол 6 нь өөрийгөө удирдах нутаг дэвсгэрүүд байгаа юм. Харин Африк, Европ, Америк тивд халдварын тохиолдол бүртгэгдээгүй тусгаар улс үлдээгүй.
Тэгвэл ямар орнуудад халдварын тохиолдол бүртгэгдээгүй байна вэ? Халдварын тохиолдол бүртгэгдээгүй 18 орны тухай товч мэдээллийг хүргэж байна.
1. АМЕРИКИЙН САМОА
- Нийт хүн ам: 55’195 /Зургаадугаар сарын 18-ны байдлаар/
- Нутаг дэвсгэрийн хэмжээ: 200 км/кв
Өмнөд Номхон далайд байрлах АНУ-ын харьяа нутаг дэвсгэр. Үндсэн таван арлаас тогтох тус орон коронавирусийн дэгдэлт дэлхий даяар зарлагдах үеэс эхлэн хоёр сарын турш өөрийгөө гадаад ертөнцөөс бүрэн тусгаарлажээ.
Нийслэл Паго Паго хотын эрүүл мэндийн байгууллагын хэлснээр коронавирус бүртгэгдээгүй нь гэнэтийн амжилт биш аж. Учир нь тус оронд 2019 оны сүүлчээр улаан бурхан өвчний халдвар тархаж байсан бөгөөд халдварын үед хэрэгжүүлж байсан арга хэмжээгээ шуурхай авч ажилласан байна. Коронавирус АНУ-д тархаж эхэлмэгч бүх сүм хийдийг хаасан гэж Америкийн Самоагийн ромын католик шашны тэргүүн Бишоп Петер Браун хэлжээ.
Улаан бурхан өвчний улмаас өнгөрсөн оны арванхоёрдугаар сард сургуулиудын үйл ажиллагааг хаагаад байсан бөгөөд коронавирустэй холбоотойгоор уг арга хэмжээг үргэлжлүүлсэн байна.
Одоогоор тус орны 55 мянга гаруй иргэд цэнгээний газар, зоогийн газар орох боломжтой ч 10-аас дээш хүнд нэг удаа үйлчлэхийг хоригложээ. Төрийн албан хаагчид нь хагас цагаар ажиллаж бизнесийн байгууллагууд хэвийн ажиллаж буй.
Америкийн Самоа өнөөдрөөс эхлэн зэргэлдээх Самоа улсын иргэдийг зөөх нислэг хийх юм. Онгоц буцахдаа мөн өөрийн иргэдийг авчрах ба Америкийн Самоад ирсэн хүмүүс 14 хоног тусгаарлагдаж буй.
2. ВАНУАТУ
- Хүн ам: 306’907
- Нутаг дэвсгэр: 12,190 км/кв
Австралиас хойд зүгт 1750 км-ын зайтай орших тус улс нийт 83 харьяа аралтай бөгөөд түүнийх нь 65 дээр хүн оршин суудаг. Вануату улс гуравдугаар сарын 26-аас эхлэн бүх нисэх буудлуудаа хааж, боомтод усан онгоц ирэх, арлуудын хооронд зорчихыг хориглосон байна.
Аялал жуулчлалаас хамааралтай тус орны эдийн засаг одоогоор хүнд нөхцөл байдал байгаа ба өнгөрсөн оноосоо 70 хувиар буурчээ. Иймээс жуулчдад хилээ нээх талаар ярилцаж буй аж.
Гэхдээ тус улсын эрүүл мэндийн тогтолцоо маш сул тул эрсдэл гаргахыг хүсэхгүй. Ердөө 320 шинжилгээний дээж авч явах хайрцаг, арав хүрэхгүй ICU ортой Вануату улсын гол хандивлагч нь Шинэ Зеланд болон Австрали улс юм.
Вануатугийн эдийн засаг доройтох болсны хамгийн том шалтгаан нь коронавирус бус хар салхи аж. Хилээ хааснаас хэдхэн өдрийн дараа Харольд хар салхи тус орны 200 мянган оршин суугчдыг хамарч ДНБ-ы гуравны хоёртой тэнцэхүйц хохирол учруулсан байна.
3. КИРИБАТИ
- Хүн ам: 119,375
- Нутаг дэвсгэр: 810 км/кв
Кирибати улс Хятад, Австрали, Шинэ Зеланд улсуудын тусламжтайгаар гуравдугаар сарын хоёр дахь долоо хоногт коронавирусийг оношлох төхөөрөмжтэй болсон. Тус улсын коронавирусээс хамгаалах хамгийн том давуу тал нь Тувалу, Соломоны арлууд зэрэг оронтой адил байгалийн хүчин зүйл юм. Эх газраас алслагдсан 33 арлаас тогтох Кирибатид гуравдугаар сарын 28-нд онц байдал зарласан бөгөөд бүх нислэг, боомтуудаа хаасан байна.
Тус орны хувьд эрүүл мэндийн тогтолцоо сул байдгийн дээр тамхидалтаараа дэлхийд гуравдугаарт бичигддэг аж. Хүн амынх нь 57 хувь нь тамхи татдаг Кирибатид коронавируст халдвар тархвал маш олон хүн хүндээр өвчлөх эрсдэлтэйг эрдэмтэд анхааруулаад байна.
4. КҮҮК АРЛУУД
- Хүн ам: 17,563
- Нутаг дэвсгэр: 240 км/кв
Шинэ Зеландын харьяаны муж улс хэмээн тодорхойлогддог Күүк арлууд нь халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд анх Шинэ Зеландаас бусад бүх нислэгээ цуцалсан. Харин гуравдугаар сарын 26-нд онц байдал зарлаж, хөл хорио тогтоон, Шинэ Зеландаас ирэх болон буцах нислэгийг хүртэл хаасан юм.
Гэхдээ тус орон энэ сарын 19-нөөс эхлэн өөрийн улсын иргэдэд хилээ нээх ба тухайн иргэд сүүлийн 30 хоногт зөвхөн Шинэ Зеланд болон Күүк арлуудын аль нэгд байсан байх шаардлагатай юм.
15 жижиг арлуудаас бүрдэх Күүк арлууд коронавирусийн шинжилгээгээ баталгаажуулахын тулд заавал Шинэ Зеланд руу явуулдаг. Нийслэл Аваруа хотод байрлах Раротонга арлын нийт эмнэлэгт хэвтэн эмчлэх боломжтой 80 ор байдаг боловч коронавирусийн хүндэрсэн өвчтөнийг эмчлэх ICU ор байдаггүй аж.
5. МАРШАЛЛЫН АРЛУУД
- Хүн ам: 59,176
- Нутаг дэвсгэр: 180 км/кв
Маршаллын арлуудын бүгд найрамдах улс нь нэгдүгээр сарын 24-нд аялагчдад зориулсан зөвлөмж гаргаж, халдвартай эсэхээ мэдтэл 14 хоног аялахгүй байхыг хүсэж байв. Харин гуравдугаар сарын 1-нд Макао, Хятад, Хонконг, Япон, Өмнөд Солонгос, Итали, Иранаас ирэх нислэгүүдийг цуцалсан байна. Үүнээс 18 хоногийн бүх нислэгийг хориглож, улс доторх арлууд хоорондын хөдөлгөөнийг хязгаарлажээ.
Нийт 29 том, 1156 жижиг арлаас тогтох тус улс эрүүл мэндийн хэрэгсэл, хоол хүнсний импортынхоо 70 хувийг далайгаар тээвэрлэдэг тул зарим боомтоо нээлттэй байлгаж урьдчилан сэргийлэх тусгай байр барьжээ. Гэхдээ Маршаллын арлууд нь эрүүл мэндийн тогтолцоо сул орнуудын нэг тул Азийн хөгжлийн банкнаас хэд хэдэн удаагийн нийт 10 орчим сая ам.долларын буцалтгүй тусламж аваад байна.
6. МИКРОНЕЗ
- Хүн ам: 114,977
- Нутаг дэвсгэр: 700 км/кв
Микронезийн холбооны улс нь хоёрдугаар сарын гурванд халдвар тархсан орнуудад зорчихыг хориглосон тогтоол гаргаж байв. Харин сарын дараа Хятадад нэгдүгээр сараас хойш байсан болон халдвар тархсан орнуудад сүүлийн 14 хоногт аялсан иргэдийг хилээрээ нэвтрүүлэхийг хатуу хоригложээ. Мөн гуравдугаар сарын 18-нд бүх шатны сургуулиа хааж дотоодын аялал жуулчлалаа хязгаарласан байна.
Тус улс одоог хүртэл гаднын иргэдийг нэвтрүүлэхгүй байгаа ба аялал жуулчлалаас эдийн засаг нь хамааралтай бусад арлын орнуудын нэгэн адил эдийн засаг, худалдаа нь 60 хувиар буурчээ. Мянга мянган жижиг арлаас тогтох Микронезын холбооны улс нь гурван том эрүүл мэндийн төвтэй бөгөөд зарим төстэй орнуудыг бодвол эрүүл мэндийн тогтолцоо харьцангуй сайн аж.
7. НАУРУ
- Хүн ам:10,822
- Нутаг дэвсгэр: 20 км/кв
Дэлхийн хамгийн жижиг арал улс, мөн хамгийн жижиг бүгд найрамдах улс Науругийн иргэд халдвар орж ирэхээс маш их айж буй. Учир нь тус улсад халдвар тархвал маш олон хүний амь эрстэх аюултай бөгөөд гаднаас ирсэн хүмүүсийг 14 хоног тусгаарлаж байгаа аж.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан халдварт өвчнөөс өөрийгөө сэргийлэх чадвартай орнуудын жагсаалтад 195 орноос 182-т бичигдсэн Науру улсын хүн амд чихрийн шижин, таргалалт, астма зэрэг өвчин элбэг бөгөөд эдгээр өвчин нь коронавиурсийн халдварыг хүндрүүлж буй билээ.
Эрүүл мэндийн систем нь тун ядмаг, хэвтэн эмчлүүлэх шаардлагатай, хүнд хэлбэрийн өвчтөн заавал гадаад орныг зорьдог байна.
8. НИУЭ
- Хүн ам: 1,626
- Нутаг дэвсгэр: 260 км/кв
Шинэ Зеландын харьяа муж улс болох Ниуэ нь бусад орнуудтай хийх нислэгээ бүрэн хориглосон бөгөөд Шинэ Зеландаас ирэх тусламжийн онгоцнуудыг хүлээж авч байгаа аж. Хэрэв Ниуэд халдварын тохиолдол илэрвэл заавал гадаад руу буюу Шинэ Зеланд руу явуулах шаардлага гарах тул аль болох тархаахгүй байхаар хичээж байна.
Тус бүс нутгийн арлын орнуудтай адил нийт иргэдийнх нь дунд чихрийн шижин, зүрх судасны өвчин элбэг тул өвчин хүндээр тусах магадлалтай аж.
9. ПАЛАУ
- Хүн ам: 18,091
- Нутаг дэвсгэр: 460 км/кв
Хоёрдугаар сарын 1-29 ны хооронд шат дараатай арга хэмжээ авч гадаад ертөнцөөс өөрийгөө тусгаарласан Палау улсын ерөнхийлөгч Томми Ременгесо маш зоригтой шийдвэр гаргасан. Тэрээр аялал жуулчлалаа тэр чигт нь зогсоож, 340 гаруй арал дээр тархан суурьшсан 20 мянган орчим хүнийхээ амийг эдийн засгаас дээгүүр тавьсан бөгөөд үүнийхээ хүчинд халдварыг дотроо алдаагүй байна.
Гэвч улсын эдийн засаг хүндэрч, татварын орлого 60 хувиар буурсан. Палау улс бараг долоо хоногийн хугацаанд тусгаарлах байр бэлэн болгож, вирус шинжлэх лаборатори барьсан бөгөөд коронавирусийн шинжилгээг өөрийн оронд хийсэн бүс нутгийнхаа анхны арал улс болжээ.
10. САМОА
- Хүн ам: 198,366
- Нутаг дэвсгэр: 2,830 км/кв
Хоёрдугаар сарын 22-нд бүх аяллын хөлөг онгоцыг хориглож, 29-нд агаарын тээврээ зогсоосон Самоа улсад анхны сэжигтэй тохиолдол гуравдугаар сарын 18-нд илэрсэн ч хариу нь сөрөг гарсан. Гуравдугаар сарын 20 гэхэд бүх орох гарах хөдөлгөөнийг зогсоосон Самоа коронавирусийн шинжилгээний дээжийг Шинэ Зеланд руу илгээж баталгаажуулж байгаа аж.
Гуравдугаар сарын 25-нд загасчдын хөлөг онгоцнуудыг хориглож, зөвхөн бараа, шатахуун тээвэрлэдэг онгоцнуудыг хатуу дэглэм дор нэвтрүүлж эхэлсэн байна. Ийнхүү дөрөвдүгээр сарын 11 гэхэд тус улс дахь аялал жуулчлалаас хамаатай бизнес, тэр дундаа зочид буудлууд 500 орчим ажилчдаа халахад хүрчээ. Иймээс засгийн газраас нь 23.6 сая ам.долларын багц арга хэмжээ авсан бөгөөд дөрвөн өдрийн дараагаас бизнесүүдэд тавьсан хоригоо хөнгөлжээ.
Самоа улс хоёр сарын дотор хөл хорионы дэглэм зөрчсөн 300 орчим иргэнийг баривчилсан юм.
11. СОЛОМОН АРЛУУД
- Хүн ам: 686,117
- Нутаг дэвсгэр: 27,990 км/кв
Зургаан том, 900 орчим жижиг арлуудаас тогтох Соломоны арал улс нь гуравдугаар сарын 27-нд хөл хорио тогтоож цэнгээний газар, зоогийн газруудаа хаан, нислэг, аялал жуулчлалыг хориглосон. Үүнээс дөрөв хоногийн дараа бүх сургуулиа хаасан байна.
Тус улсын удирдагчид хамгийн сүүлчийн халдвар тархаагүй орон хэвээр үлдэнэ гэдэгтээ туйлын итгэлтэй байгаа ч ариун цэврийн байгууламжийн бохир, эрүүл ахуйн шаардлага хангаагүй байдал зэрэг нь өвчин тархах эрсдэлийг нэмэгдүүлж байна гэж судлаачид үзэж буй.
Тус улс гадаад орнуудтай харилцах хориг арга хэмжээг маш сайн авч байгаа ч дотооддоо тун хөнгөн байгаа аж. Хэдий цэнгээний газрууд нь хаалттай ч казино, зоогийн газруудаа нээж нийтийн тээврийн хэрэгсэл, нийтийн эзэмшлийн газруудад хязгаарлалт тогтоогоогүй байна.
Сургуулиудыг хааснаар хүүхэд, залуус хотоос гаран хөдөө орон нутагт очсоноор хотуудын шигүү хөдөлгөөн багассан бөгөөд зарим иргэдийг хөдөө явахад нь туслахаар 250 мянган ам.долларыг зарцуулсан байна.
12. СЕНТ ЭЛЕНА
- Хүн ам: 6,076
- Нутаг дэвсгэр: 390 км/кв
Өмнөд Атлантын далай дахь Их Британи улсын харьяа нутаг Сент Элена арлын хамгийн ойр эх газар нь Африк тив юм. Африк тивд гуравдугаар сарын 5-нд анхны халдварын тохиолдол илэрсэн бөгөөд үүнээс 7 хоногийн дотор Сент Элена арал Африк тивээс ирэх нислэг, усан онгоцнуудыг хоригложээ.
Галт уул дээр тогтох тус аралд дөрөвдүгээр сарын 20-нд анхны шинжилгээний сорьцууд Их Британиас ирсэн. Одоогоор Их Британиас бусад ихэнх нислэг, тээвэр, аялал жуулчлалаас цуцлаад буй Сент Элена арал дээр ирэх хүмүүсийг 14 хоног тусгаарлаж байна.
13. ТОКЕЛАУ
- Хүн ам: 1,356
- Нутаг дэвсгэр: 10 км/кв
Шинэ Зеланд улсын харьяа, гурван хэсэг арлаас тогтох уг нутаг дэвсгэр нь гуравдугаар сарын 19-нд гаднаас ирэх бүх хөдөлгөөнийг хориглосон. Гэхдээ дотооддоо аялах нь нээлттэй ба хүнс, бараа тээвэрлэлт хэвийн явагдаж байгаа аж.
Дэлхийн бусад өөрийгөө удирдах нутаг дэвсгэрүүдээс хамгийн жижиг боловч өөрийгөө 100 хувь нарны эрчим хүчээр хангадаг цорын ганц орон юм.
14. ТОНГА
- Хүн ам: 105,649
- Нутаг дэвсгэр: 720 км/кв
Гуравдугаар сарын 29-нд онц байдал зарлаж бүхий л аялал жуулчлалаа зогсоосон Тонгагийн вант улс өөрийн иргэдээ авчрах эсвэл хандивын зүйлсийг авчрах үед л онгоцнуудыг нэвтрүүлж байгаа аж. Харин дотоодын хөл хориогоо сулруулсан бөгөөд дотор 40, гадаа 80 аас ихгүй хүн цугларахыг зөвшөөрсөн байна.
Мөн цэнгээний газар, зоогийн газруудыг нээж, спортын арга хэмжээнүүдийг хэвийн явуулж буй. Нийт 169 арлаас тогтох Тонгад Дэлхийн банкнаас коронавируст цар тахалтай тэмцэхэд 5.5 сая ам.долларыг хандивлажээ.
15. ТУВАЛУ
- Хүн ам: 11,786
- Нутаг дэвсгэр: 30 км/кв
Гуравдугаар сарын 26-нд онц байдал зарласан Тувалу улсад ирсэн иргэдийг 14 хоног тусгаарлаж буй. Цар тахалтай холбоотойгоор аялал жуулчлалаа хязгаарласан ч тус улсын эдийн засагт төдийлөн өөрчлөлт гараагүй. Учир нь Тувалу нь цөөн хэдхэн арлаас тогтдогоос гадна жуулчид харьцангуй бага ирдэг.
Жилд ердөө 200 жуулчин хүлээн авдаг нь тус улсад вирусийн халдвар тархахгүй байх бас нэгэн хүчин зүйл болсон гэж судлаачид үзэж буй.
16. ТУРКМЕНИСТАН
- Хүн ам: 6,027,632
- Нутаг дэвсгэр: 469,930 км/кв
Туркменистан нь Төв Азид Иран, Узбекистан, Казахстан, Афганистан улсуудтай хил залгаа оршдог. Тэдгээр орнуудад коронавирусийн халдвар аль хэдийн тархсан ба ялангуяа Иранд голомтлон тархаад буй. Туркменистан улс хоёрдугаар сарын эхээр Хятадаас шууд болон шууд бусаар ирэх бүх нислэгийг хаасан бөгөөд одоог хүртэл нэг ч тохиолдол бүртгэгдээгүй нь судлаачдын эргэлзээг төрүүлж буй. Мөн тус улсад бие даасан хэвлэл мэдээллийн байгууллага байхгүй тул зөвхөн Засгийн газраас нь гаргасан баталгаагүй мэдээллийг дэлхий дахин авч байна.
Ерөнхийлөгч Гурбангули дотооддоо “коронавирус” гэдэг үг хэлэх, бичихийг хориглосон нь түүний авторитар засаглал ямар хатуу болохыг дэлхийд харуулсан. Одоогоор зөвхөн албан ёсны дипломат зочид болон, хүмүүнлэгийн тусламжийг нэвтрүүлж байгаа ба тус улсад зочлохын тулд заавал коронавирусгүй гэсэн бичигтэй байх юм.
Нийслэл Ашхабад хотын олон улсын нисэх буудал маш хатуу дэглэм дор иргэдийг шалгаж, тусгаарлаж байгаа талаар хөрш орнуудын хэвлэлүүд мэдээлж буй. Хятад, Орос, Турк, Беларусь зэрэг орноосоо иргэдээ татан авсан ба иргэдийн халууныг хэт улаан туяаны термометр ашиглан хэмжиж байгаа аж.
Мөн Ерөнхийлөгч Гурбангули коронавирусээс сэргийлэх зорилгоор эмийн зориулалттай ургамал хэрэглэхийг зөвлөсөн. Гэвч тус ургамлыг олон улсын шинжлэх ухаанаар коронавирусийн эсрэг үйлчилгээтэй гэж тогтоогоогүй байгаа юм.
Туркменистан хилээ хаасан ч улс орноо тэжээх хэмжээний бараа бүтээгдэхүүн, эм үйлдвэрлэгдэх чадалтай хувийн хэвшлүүдтэй. Тиймээс бизнес эрхлэгчдээ маш сайн дэмжиж, цар тахлын үед улс орныхоо эдийн засгийг хямраахгүй арга хэмжээ авч буй гэж судлаачид үзэж буй. Хил хаасны улмаас гаднаас авч чадахгүй болсон зарим бараа бүтээгдэхүүнээ дотооддоо үйлдвэрлэж эхэлсэн нь тус орны хамгийн том онцлог болжээ.
17. УМАРД СОЛОНГОС
- Хүн ам: 25,774,875
- Нутаг дэвсгэр: 120,410 км/кв
Туркменистанаас 5 дахин их хүн амтай Умард Солонгос нь цар тахлын улмаас хамгийн түрүүнд хилээ хаасан улс юм. Нэгдүгээр сарын 24-нд хилээ хаасан Умард Солонгос гаднаас нэвтэрсэн иргэдийг 1-2 сарын турш тусгаарлаж буй. Гэхдээ мөн л халдварын голомт болох Хятад улстай хил залгадаг оронд коронавирус илрээгүй байгаа нь гайхал төрүүлж буй.
АНУ-ын аналист судалгааны баг Умард Солонгост аль хэдийн халдвар тархсан гэж үзэж байгаа ч Хойд Солонгосын төрийн хэвлэлүүд тогтмол няцаасаар байна. Тоталитар дэглэмтэй уг оронд чөлөөт мэдээлэл хомс тул иргэд нь ялгаагүй нэг талын мэдээллийг авдаг байна.
Умард Солонгосын эрүүл мэндийн тогтолцоо маш сул бөгөөд халдварт өвчинд тэсвэргүй. Хэди
СЭТГЭГДЭЛ БИЧИХ