Криштиан Роналдо коронавирусийн халдвар авчээ
Португалийн шигшээ баг болон Италийн Ювентус клубийн довтлогч Криштиан Роналдо коронавирусийн халдвар авчээ. Өдгөө 35 настай түүнд ноцтой шинж тэмдэг илрээгүй бөгөөд одоогоор тусгаарлагдаж байгаа аж. Португалийн шигшээ баг өнгөрсөн ням гарагт Францын шигшээ багтай Үндэстнүүдийн лигийн хүрээнд тоглож 0-0 харьцаагаар тэнцсэн юм.
Португалийн шигшээ баг өнөөдөр Шведийн шигшээ багтай тоглох бөгөөд уг тоглолтод Роналдо оролцохгүй. Тэрээр мөн Ювентус клубийн дараагийн тойргийн тоглолт болон Аваргуудын лигийн эхний тоглолтод оролцохгүй аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ