Токиогийн олимпод Монголын тамирчид хоёр шинэ төрөлд өрсөлдөнө

Зуны XXXII олимпийн наадам шинэ коронавирусийн улмаас нэг жил хойшилж, ирэх 2021 оны долоодугаар сарын 23-нд Япон Улсын Токио хотод болох билээ.


Үүнд Монгол Улсын тамирчид хоёр шинэ спортод хүч сорихоор болжээ. Тодруулбал, сагсан бөмбөгийн 3х3 төрөлд Монголын эмэгтэй шигшээ баг, пара таеквондогийн төрөлд эрэгтэйчүүдийн 61 кг-ийн жинд Г.Болор-Эрдэнэ, эмэгтэйчүүдийн 49 кг-ийн жинд Х.Энхтуяа нар оролцохоор эрхээд аваад байна.


Дээрх спортын төрөл нь Монголд гэлтгүй дэлхийд харьцангуй залуу спортод тооцогдож буй юм. XVI паралимпийн наадам 2021 оны наймдугаар сарын 24-нд нээлтээ хийнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ