Монголын биатлончид дэлхийн цомд өрсөлдөнө

Монголын биатлончид 2020/2021 оны улиралд түүхэндээ анх удаа бүтэн багаараа Дэлхийн цомд (BMW IBU World Cup)-д уралдах боллоо.


Манай улсын биатлоны шигшээ багийн тамирчин ОУХМ Ц.Адьяажаргал, Э.Энхсайхан, Д.Энхчимэг, спортын мастер Т.Ариунболд, М.Должинсүрэн нар ЗХУ, Беларусь улсын гавъяат дасгалжуулагч, олимп, дэлхийн аварга А.Поповын удирдлага дор бэлтгэлээ базааж байгаа бөгөөд тэд Финланд улсын Контилахтид эхлэх Дэлхийн цомд Монгол Улсынхаа далбааг өргөн оролцоно.


Дашрамд сонордуулахад энэ улирлын бүх тэмцээнээс “Бээжин-2022” өвлийн олимпийн эрхийн оноо олгох юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ