Трамп эхний шинжилгээний хариугаа нууж байжээ
"АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп коронавирусийг тодрхойлох илүү нарийн шинжилгээний хариуг хүлээн, эхний шинжилгээгээ эерэг гарсныг мэдээлээгүй байна" гэж “Wall Street Journal” сонинд бичжээ.
Эх сурвалжын мэдээлснээр, пүрэв гарагт Трамп эерэг гарсан COVID-19-ийн экспресс-шинжилгээний хариуг авсан ч, энэ шинжилгээнийхээ дүнг мэдээлэхгүй байхаар шийдэж, зөвлөх ажилтнаас нь коронавирус илэрснийг нотлосон байна.
Өөрөөс нь болон АНУ-ын тэргүүн хатагтайгаас коронавирус илэрснийг баасан гарагт шилжих шөнө Трамп ярьжээ. Эхлээд тэдэнд шинж тэмдэг илрээгүй ч, баасан гарагт түүний цусны хүчилтөрөгчийн хэмжээ эрс багассан нь тодорхой болсон байна. Одоо түүний биеийн байдал хэвийн болж, Трамп эмнэлэгт байгаа юм.
Тэрээр ойрын үед өөрийн талынхантай уулзах бодолтой байгаагаа ням гарагт гарагт мэдэгджээ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ