Трамп: Үүрэгт ажилдаа буцаж орох хугацаа удахгүй тодорхой болно
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп америкчуудад хандан өөрийн биеийн байдлын тухай ярьжээ. Энэ тухай дүрс бичлэг Цагаан ордны тэргүүний твиттерт өчигдөр буюу аравдугаар сарын 4-нд тавигджээ.
"Намайг цэргийн анагаах ухааны төвд авчирахад миний бие тийм ч сайн байгаагүй. Харин одоо дээрдсэн" гэж Америкийн удирдагч хэлсэн байна. "Ажилдаа буцаж орж, сонгуулийн кампанит ажлыг туйлд нь хүргэж болох тэр агшиныг би хүлээж байна" гэж Трамп мэдээлжээ.
"Мелания Трампын бие сайн байгаа" гэж тэрээр бас хэлсэн байна. Учир нь Мелания түүнээс хамаагүй залуу юм. "Төрийн тэргүүний үүрэгт ажилдаа буцаж орох хугацаа удахгүй тодорхой болно" гэж Цагаан ордны тэргүүн тодруулан тайлбарлажээ.
"АНУ-ын ерөнхийлөгчийн биеийн байдал дордоогүй" гэж түүнийг эмч Шон Конли хэлснийг хэвлэлд өмнө нь мэдээлж байсан юм.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ