Нисэх онгоцууд яагаад Түвдийн дээгүүр нисдэггүй вэ?

Дэлхийд нисэх онгоц дээгүүр нь нисдэггүй зарим газар бий. Үүний нэг жишээ нь Түвд юм. \


Агаарын хөлөг Түвдийн дээгүүр төдийгүй, Түвдийн өндөрлөг болон Энэтхэг-Гангын тэгш талын хооронд оршдог Гималайн нуруун дээгүүр ч нисдэггүй аж. Түвдийн өндөрлөг бол дэлхийд талбайгаараа хамгийн том, хамгийн өндөр нь юм. Ноён оргилуудын дундаж өндөр нь бараг 5000 метр, зарим нь үүнээс хоёр дахин өндөр байх аж. 

 

Эхний шалтгаан гэвэл зорчигч тээврийн олон онгоц ийм өндөрт ер нисдэггүй бөгөөд ийм газраар нисэх нь аюултай байдаг аж. 


Мөн агаарын хүчтэй хуйлрал үүсч болох нь хоёр дахь шалтгаан юм. Уулс нь шим мандал (агаарын доод үе) давхраа мандалд  (далайн түвшнээс 9-11 километрээс дээш агаар) шилдэг бүсэд оршдог. Тиймээс тэнд хүчилтөрөгчийн агууламж бага, агаарын даралт эрс өөрчлөгддөг учир агаарын хуйлрал үүсч, нисэх онгоцны битүү байдал алдагдах эрсдэлийг ихэсгэдэг байна. Ийнхүү зорчигчдыг аюулд оруулахгүй байх нь хамгаас чухал юм. 

 

Түүнчлэн хүрэхэд хэцүү болон цаг агаарын хахир хатуу нөхцлөөс болоод агаарын хөлгүүд Антарктид дээгүүр нисдэггүй. Дэлхийн хоёр туйл нь бүхээгийн багаж хэрэгслүүдийн ажиллагааг алдагдуулж болох ажээ. 

 

Мөн номхон далай дээгүүр нислэг үйлдэггүй. Учир нь энэ нь усны том орон зай бөгөөд яаралтай суулт хийх нөхцлийг хангах боломжгүй юм. Нислэгийн олон чиглэл хуурай газарт ойрхон өнгөрдөг.


Түүнчлэн  нисэх онгоц Мекка, Таж-Махал, Жорж Вашингтоны гэр, Букингемийн ордон, Невада муж улсын цэргийн нууц баазын дээгүүр нисдэггүй байна.

 



Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ