Месси, Роналдо нар Аваргуудын лигийн хэсгийн шатанд "тулна"
Европын хөл бөмбөгийн холбоо (UEFA)-ноос зохиодог клубийн түвшний хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн 2020-2021 оны улирлын хэсгийн шатны сугалаа өчигдөр боллоо. Нийт найман хэсэгт 32 баг хүч сорих тэмцээний G хэсэгт Испанийн Барселона, Италийн Ювентус клубүүд багтжээ.
Өөрөөр хэлбэл өнөө цаг үеийн хөл бөмбөгийн оргилууд болох Лионел Месси, Криштиану Роналду нар хэсгийн шатанд хоорондоо хоёр удаа тулахаар болж байгаа юм.
Бусад хэсгүүдийн тухайд H хэсэгт Францын аварга Пари Сен-Жермен, Английн Манчестер Юнайтедын эсрэг, Германы аварга Байерн Мюнхен Испанийн Атлетико Мадридын эсрэг гэсэн сонирхолтой тоглолтууд хүлээж байна.
Хэсгийн шатны оноолтууд:
A хэсэг
- Байерн Мюнхен /Герман/
- Атлетико Мадрид /Испани/
- Зальцбург /Австри/
- Локомотив Москва /ОХУ/
B хэсэг
- Реал Мадрид /Испани/
- Шахтар Донецк /Украин/
- Интернациональ /Итали/
- Боруссиа Мюнхенгладбах /Герман/
C хэсэг
- Порту /Португали/
- Манчестер Сити /Англи/
- Олимпиакос /Грек/
- Марсель /Франц/
D хэсэг
- Ливерпүүл /Англи/
- Аяакс /Нидерланд/
- Аталанта /Итали/
- Мидюлланд /Дани/
E хэсэг
- Севияа /Испани/
- Челси /Англи/
- Краснодар /ОХУ/
- Ренн /Франц/
F хэсэг
- Зенит /ОХУ/
- Дортмунд /Герман/
- Лацио /Итали/
- Клуб Брюгге /Бельги/
G хэсэг
- Ювентус /Итали/
- Барселона /Испани/
- Динамо Киев /Украин/
- Ференцварош /Унгар/
H хэсэг
- Пари Сен-Жермен /Франц/
- Манчестер Юнайтед /Англи/
- Лайпциг /Герман/
- Истанбул Басакшехир /Турк/
СЭТГЭГДЭЛ БИЧИХ